Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Монгол кино нэгтгэлийн дарга Ж.Солонгыг огцруулах санал хүргүүлжээ
Уртын дуу

“Монгол кино нэгтгэлийн дарга Ж.Солонгыг огцруулах санал хүргүүлжээ

Урлаг Урлаг01/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20130131010tt6078717602013-02-01-12-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд хандсан ээлжит хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Тэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт хандан санал хүргүүлэхээр болсноо уламжилсан юм.

Уг саналд: “Монгол кино нэгтгэл 80 гаруй жилийн турш хэдэн зуун уран сайхны болон баримтат кино туурвиж, үе үеийн монголчуудын оюуны сан, улсын эдийн засагт асар их хувь нэмэр оруулсан түүхэн байгууллага билээ. 1997 оноос хойш Монгол кино нэгтгэлийн удирдлагаар ажиллаж байгаа Ж.Солонго энэ байгууллагыг зөвхөн хувийн эрх ашгийн төлөөх бизнесийн байгууллага мэт болгосон ч үүнд нь өнөөдрийг хүртэл ямар ч байгууллага хяналт тавилгүй ирсэн юм. Ж.Солонгын үед энэ байгууллага улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлж бий болгосон барилга, киноны мэргэжлийн техник тоног төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглахгүй байсаар ирсэн. Дэлхий дахинд киноны техник технологи цоо шинэ түвшинд гараад байхад ямар ч шинэчлэл хийсэнгүй. Монгол кино нэгтгэл улсын төсвөөс санхүүжиж уран сайхны болон баримтат кино хийх болоход Ж.Солонго /тэрээр мэргжлийн хүн биш/ зөвхөн өөрөө ерөнхий найруулагчаар ажилладаг. Энэ нь техникийн болон уран сайхны ямар ч шаардлага хангахгүй байгаа нь удаа дараа тогтоогдсон ч ямар нэг арга хэмжээ авдаггүй.

Сайн туршлага хуримтлуулсан боловсон хүчин, мэргэжлийн жүжигчидтэй огт хамтран ажиллахгүй, тэдний санал зөвлөгөөг огт сонсдоггүй, олон түмнээс “тасарсан” хаалттай байгууллага болоод байна. Энэ талаар санал санаачилга гаргаж, шаардлага тавьсан уран бүтээлч ажилтнуудтай зүй бус харьцаж төрийн ажилтны хувьд ёс зүйгүй авир гаргадаг болжээ.

Анх ахмад киночдын хүч хөдөлмөрөөр байгуулагдсан Кино урлагийн дээд дургууль учир битүүлгээр Ж.Солонгын хувийн сургууль болон хувирчээ. Улсын үйлдвэрүүдэд хийдэг удаа дараагийн шалгалтаар Ж.Солонгын ажил сайн дүнтэй гардаг нь түүний эхнэр олон жил төрийн өндөр алба хашсан, одоо таны удирдлагад Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа Ш.Солонготой холбоотой юм. Түүний хаацайлалтаар Ж.Солонго өдий хүртэл энэ албан тушаалыг хашиж ирсэн гэж бид хардаж байна.

Иймд энэ байгууллагад ажиллаж байсан ахмадууд, залуу үеийнхэн Монгол кино нэгтгэлийг бодлого зөв тодорхойлж, цаг үеийн шаардлага, нийгэм орчиндоо зохицсон мэргэжлийнх байлгах үүднээс тус байгууллагын удирдлага, Ж.Солонгыг огцруулахыг хүсч байна. Үүнтэй хамт ТӨХ ч энэ байгууллагын өмч хөрөнгө, өнгөрсөн жилүүдэд хийсэн ажлыг нягтлан шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байгаа юм. Энэ нь төсвийн хөрөнгөөр 70-80 жилд бий болгосон мэргэжлийн урлагийн энэ том байгууллагыг улс орон, олон түмний соёл боловсролын төлөө зориулахад, цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: chuhal.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.