Монгол улсын "Морин хуурын чуулга" энэ оны хамгийн анхны тоглолтоо “Гайхамшигт ардын дуу” нэртэй концертоор Улсын Филармонийн концертын танхимд өчигдөр гайхалтай болж өнгөрсөн бөгөөд өнөөдөр мөн адил 19.00 цагаас толилуулах гэж байна. Өнгөрсөн хоёр жил тус чуулгынхан “Гайхамшигт ардын дуу 1, 2” цуврал тоглолт хийсэн бөгөөд энэ удаад ч мөн адил сар шинийн өмнө ардын дуунуудыг дээжлэн үзэгч түмнээ толилуулах нь ээ.
Улсын филармонийн тайзнаа толилуулах уг тоглолтыг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуун, тус чуулгын удирдаач Д.Түвшинсайхан нар удирдан тоглуулах бөгөөд МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУСТА Д.Бурмаа, МУСТА Э.Сандагжав, МУСТА Г.Бямбажаргал нар оролцох юм. Тус чуулга өмнө нь мөн “Гайхамшигт ардын дуу-1, 2”-ыг хүргэж, “Гандий мод”, “Өвгөн шувуу”, “Жаахан шарга” тэргүүтэй ардын дууг найруулан тоглож байсан билээ.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn