Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Гэгээн Муза-2012” наадам айсуй
Уртын дуу

“Гэгээн Муза-2012” наадам айсуй

Урлаг Урлаг15/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_MG_0629640x4805636977232013-02-09-10-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Жил бүрийн хавар олон улсын театрын баярын өдрөөр драмын урлагийн шилдэгийн шилдэгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам уламжлал ёсоороо ирэх гуравдугаар сарын 27-нд зохион байгуулагдахаар товоо зарласан билээ. Энэ жил 10 жилийн ойн тохиож буй тус наадамд оролцох аймгуудын театрын нэр эхнээсээ тодроод байгаа аж. Тухайлбал, “Сонгодог урлаг II” хөтөлбөрийн хүрээнд орон даяар зарласан уралдаанд шалгарсан Дорнод, Завхан, Дархан-Уул аймгийн Хөгжимт драмын театр оролцох юм байна. Мөн “Гэгээн Муза” наадамд нэр дэвшүүлэх бүтээлийг тодруулах комиссынхон хөдөө орон нутгаар явж шалгаруулалт хийж байгаа аж. 

Одоогоор Архангай аймгийн Хөгжимт драмын театрынхан найруулагч Ч.Түвшингийн “Тамын дурлал” жүжгээрээ оролцохоор шалгарчээ. Харин УДЭТ-ын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн жил тайзнаа амилуулсан хоёр томоохон бүтээл болох алдарт “Гамлет”, “Гэнжийн дурлал” жүжгээ сойсон гэнэ. Гуравдугаар сарын эхээр уг наадамд оролцох театруудын нэр бүрэн тодрох бөгөөд 20-ноос бүтээлүүдийг УДЭТ-ын тайзнаа тоглон үзэгчдийн хүртээл болгох юм.

Ингээд та бүхэндээ өнгөрсөн жилийн "Гэгээн муза-2011” наадмын шилдгүүдийн нэрсийг
болон гэрэл
зурагнуудыг дахин хүргэж байна.

  • Шилдгийн шилдэг гран-при: Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг

Драмын жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Н.Наранбаатар /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
  • Оны шилдэг жүжгийн зохиолч: Х.Цогнэмэх /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: Я.Санжаасүрэн /“Ану хатан” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Эрдэнэбилэг /“Тэнгэрийн хүү” жүжигийн Модуны дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: С.Сарантуяа /“Оролмаа эх” жүжгийн Оролмаагийн дүрээр/
  • Оны шилдэг эрэгтэй туслах дүр: С.Болд-Эрдэнэ /“Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элч, Зайрангийн дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй туслах дүр: У.Уранчимэг /“Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр/

Дуулалт жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Мөнхдорж /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: О.Баярмагнай /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Дашням /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: О.Ганзориг /“Арван тавны сар” жүжгийн Хангарьдын дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: Р.Болортуяа /“Арван тавны сар” жүжгийн Цэцэнцэцэгийн дүрээр/

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Хишигзаяа /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: Т.Сэржхүү /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Батболд /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Гандөш /“Том хамарт одой” жүжгийн Яковын дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: Б.Отгонсүрэн /“Солгой харандаа” жүжгийн Баллуурын дүрээр/
  • Оны шилдэг эрэгтэй туслах дүр: Д.Энхбат /“Том хамарт одой” жүжгийн Урбаны дүрээр/







































































Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.