Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Зүрхнээс урсах үгс (4 мөртүүд)
Утга зохиол

Зүрхнээс урсах үгс (4 мөртүүд)

Урлаг Урлаг14/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
happy_valentines_day_hd-wide2080416872013-02-14-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Зурх уйлдаг юм билээ
Зугээ олохгуй төөрдөг юм билээ
Зуйл бурээр шаналдаг юм билээ
Зөвхөн чамайг л зурхэндээ хайрладаг юм билээ
__________________________
 
Уйлж уйлчихаад нулимс дуусахад
Уужирсан сэтгэл инээмээр болдог шиг
Дурлаж дурлачихаад бялуурахын цагт
Үнэнийг тунгаан ганцаардмаар болдог
__________________________
 
Хайраар дүүрэн сэтгэл минь буцалж байна шатаж байна
Хаанаас олохоо мэдэхгүй шаналж байна бидэрч байна
Сэтгэлийн нууцанд сэлэх хайр чамайг хүлээж байна гансарч байна
Сэмээрхэн ирдэг гэсэн чи ………….Хэзээ ирэх юм бэ?
__________________________
 
Хагацал гунигийг үхэлд л даатгах
Хайрын минь эзэн чи байгаасай
Хорвоогийн сайхныг надад бэлэглэх
Хамгийн гэсэн бүхний минь эзэн чи л байгаасай
__________________________
 
Урьд шөнө би чамтай хамт дуу дуулсан. Сэтгэлээ бүлээцтэл.
Урууланд чинь тэгээд уруулаараа хүрсэн. Сэтгэлээ халууцтал.
Сэмхэн инээмсэглэлдээ гуниг шингээж гэр лүүгээ ороход чинь
Сэтгэл минь ганцаардах мэт болж дараагийн учирлыг өөртөө амласан
__________________________
 
Хаа ч явсан сэтгэл минь гэртээ 
Харуулдан хүлээгч хань чамдаа
Гэртээ ирэхэд гэр минь гэгээтэй 
Гэнэхэн чамдаа би хайртай
__________________________
 
Хэрвээ уйтгар гуниг чамаас холдохгүй 
Хэрвээ ганцаардал хажууханд чинь байвал
Хорвоо ертөнцөд хэн нэгэн чамайг 
Хайрлаж байгааг санаарай.
__________________________
 
Түүнийг бодоогүй өдөр надад үгүй 
Түүныг зүүдлээгүй шөнө надад үгүй 
Түүныгээ хайрлаагүй хором надад үгүй
Түүнгүй байвал амьдрал чи бас үгүй
__________________________
 
 Аниргүйхэн дотносохдоо дасна гэж санасангүй
Аятайхан төрхөнд чинь татагдана гэж бодсонгүй
Нэг л мэдэхэд чамайг үгүйлдэг болжээ
Нээрэнгээсээ чамд сайн болжээ
__________________________
 
Тэнгэрт дүүлэх ододтой би чамайг жишихгүй
Тэнгист тусах сартай би чамайг зэрэгцүүлэхгүй
Тэр л хэвээрээ тэд тэнгэртээ сайхан
Тэр л чигээрээ чи минь наддаа сайхаан
__________________________
 

 Хүсэн хүлээсэн сэтгэлдээ би
Хүнийх гэж боддоггүй чамайгаа
Хуй салхи болон ирээч дээ наддаа
Хоромхон ч гэсэн дэргэд чинь байхсан
__________________________
 
Голоод надаас явсан бол.
Шилээд сайхныг нь сонгоорой.
Гомдоод надаас явсан бол.
Эргээд наддаа ирээрэй.
__________________________
 
Өнгөрсөн бүхэн сэтгэл сэвэлзүүлэн одох нь
Өөрийнх юм шиг чамдаа дэндүү дассаных байлгүй…
Өвөрт асгарсан нулимс зүүдэнд хураад одох нь
Өр нэхэж амьдарсан сэвгүй хайрынх байлгүй…

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025
Утга зохиол Урлаг

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.