Өдөрт нь ажилдаа өмсөж, үдэш нь аксессуараар чимэглэн хүндэтгэлийн ёслолд оччих боломжтой богино хар даашинзууд. Энэ бүхэн нь даашинзын давуу тал байгаад зогсохгүй хамгийн сайн бөгөөд сайхан сонголтуудын нэг болгодог. Богино хар даашинзын түүх 1926 оноос эхлэлтэй. Мэдээж домогт Коко л бүсгүйчүүдийг ингэж мэдрэнэ.
Хуяг дуулга агссан цэрэг шиг хүнд хувцас өмсдөг байсан тэр үед хөнгөн, богинохон хар даашинз хувьсгал хийсэн юм. Коко “Өлгүүр дээр өлгөгдсөн сайхан даашинз юуг ч өгүүлж эс чадна. Гагцхүү даашинзтай эмэгтэй гар, хөл, бэлхүүсээрээ хөдөлгөөн хийхэд л тэрхүү даашинзны тухай ярилцаж болно.” гэсэн юм. Харамсалтай нь хүн бүр тэрхүү богино хар даашинзыг нэр төртэйгээр өмсөж чаддагүй. Харин бидэнд бусдын алдааг давтахгүй байх сайхан боломж нээгдэж байна. Ингээд оддын хамгийн муу сонголт.

Кэндис Бушэр (Candice Boucher)
Улаан хивний ёслолд бэлтгэж элегант даашинз сонгох… Энэ бол одуудын цаг хугацаанаас нь хамгийн их хумсалдаг ажил. Харин Кэндис Бушер нэг их цаг зарцуулаагүй бололтой.

Стэйси Фэргюсон (Stacy Ferguson)
Фэржи өөрийн стилдээ үнэнч ч… Түүний даашинзны сүлжмэл дээд хэсэг, савхин доод хэсэг, эмэгтэй хүнийг хамгийн эмэгтэйлэг харагдуулдаг бэлхүүсийн хэсгээрээ болхи бүс, хэтэрсэн чимэглэл Фэржигийн гоо сайхныг далдалчихсан юм уу даа.

Сара Жэссика Паркер (Sara Jessica Parker)
Сара Жэссика Паркер богино хар даашинзны боломж, чадамжийг үнэхээр сайн харуулж чадаж байна. Энэхүү даашинз нь түүний гоолиг биеийг гайхалтай тодотгож үнхээр эмэгтэйлэг, тачаангүй харагдуулж чадаж байна. Хэрвээ даашинзны зарим хэсэгт гэрэлтдэг торон оруулга байхгүй байсан бол түүний дүр төрх төгс байж чадах байсан юм. Их хотын хамгийн дур булаам бүсгүй энэ удаад сонголтон дээрээ бүдэрлээ.

Дайан Крюгер (Diane Kruger)
Дайан Крюгер таалигүй, өд сөдөөр чимэглэсэн торон даашинзтай дизайнер Alexander McQueen-ний үдэшлэг дээр ирсэн нь хамгийн муу сонголт байлаа.

Тильда Суинтон (TildaSwinton)
Эртний англи-шотландын ургаас гаралтай, гайхалтай жүжигчин, олон тооны кино наадмууын дээд шагналыг хүртсэн Тильда Суинтон богино хар даашинзны элегант харагдуулдаг деталиудыг маш сайн мэддэг бололтой. Бага зэрэг урт ханцуй, өвдөгөөс ялимгүй дээш урттай хормой, энэ бүхэн нь гайхалтай. Хэрэв энэ даашинзны мөр хэт том байгаагүй байсан бол бүх зүйл төгс байх байлаа.

Пенелопа Крус (Penelope Cruz)
Пенелопа Крус хамба хилэн даашинз сонгосоноороо алдсангүй. Гэвч тэрээр цасан ширхэгийн дүрстэй принт нь энэхүү материалын гүн өнгө, ёслол төгөлдөр байдлыг алдагдуулна гэдгийг тооцоолоогүй бололтой.

Лэди ГаГа (Lady Gaga)
Мэдээж загвар урлагтай маш нягт холбоотой байдаг. Зарим тохиолдолд даашинз нь жинхэнэ урлагийн бүтээл ч болох нь бий. Гэвч Лэди Гагагийн даашинз өөх ч биш булчирхай ч биш байгаа нь харамсалтай.|

Дэйзи Лав (Daisy Lowe)
Бас нэгэн “дотуур хувцастай” улаан хивсний ёслол.

Клаудия Шиффер (Claudia Schiffer)
Улаан хивсний ёслол дээр урт торон даашинзтай гарч ирсэн Клаудиа Шиффер дотуур хувцастайгаа гараад ирэв үү, яав гэсэн сэтгэгдэлийг төрүүлнэ.

Anja Rubik
Кринолин ч биш “сонин” хэлбэрийн хормойтой энэ даашинз нь дизайнер Стэллагийн экстравагант байдлыг болхи байдал болгон хувиргаж байна.

Стэлла Маккартни (Stella McCartney)
Холливудын трэнсэттэр гэгддэг Мэри-Кэйт Олсэн нэр төрөө хамгаалж чадсангүй. Амеркийн вестерн охины дүр төрх залуу хадагтайд төдийлөн зохихгүй байгаа харагдана.

Mary Kate Olsen
Одод ч гэсэн алддаг. Бритни маань зөндөө л алдах юм. Гэхдээ бид түүнийг үргэлж л уучилдаг.