Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»“Сарнайн цэцэрлэг” сургамжит өгүүллэг
Жүжиг

“Сарнайн цэцэрлэг” сургамжит өгүүллэг

Урлаг Урлаг04/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
woman-rose_2333961902013-03-04-16-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гоо үзэсгэлэнгээрээ алдартай нэгэн эмэгтэйн тухай сонсоод түүнийг олж уулзахаар холын замд гарлаа. Хотод нь очоод харвал үнэхээр үгээр хэлж үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй нэгэн ажээ. Хүмүүсээс гэрлэсэн эсэхийг нь сураглавал түүний нөхөр нь үзэшгүй муухай хүн гэнэ. Сониуч зан минь хөдөлж түүнтэй уулзаад:- Та ийм хөөрхөн, дур булаам нэгэн атлаа яагаад заавал ийм хүнтэй гэрлэсэн юм бэ? гэж лавлавал:- Та миний сарнай цэцгийн хүлэмжинд зочлооч. Дараа нь би танд учрыг нь хэлье гэлээ.



Хэдийгээр гайхсан боловч араас нь даган цэцэрлэгт орлоо. Харвал хорвоогийн хамаг сайхан сарнайг цуглуулан тарьсан, үлгэрийн мэт цэцэрлэг байлаа. Эмэгтэй:- Та дотогш ороод хамгийн сайхан санагдсан сарнай цэцгийг надад аваад ирээч. Хэрэв өмнөхөөсөө илүү сайхан сарнай тааралдвал урьдын авсан сарнайгаа орхиж болно.

 

Цэцэрлэгт ороод урагшлах алхам бүрт минь өмнөхөөс сайхан цэцэг тааралдаж байсан тул гартаа авсан цэцгээ доош унагасаар л явлаа. Цаашлах бүр олон өнгөөр алагласан цэцэг улам их гарч ирсээр би шилж авсаар явлаа. Гэтэл төгсгөлд нь хүрэх үед харанхуй булан харагдахад илүү сайхан сарнай байгаа гэж бодсон би авсан тансаг цэцгээ орхиод тэр зүг рүү алхлаа.



Гэтэл тэнд хатаж хорчийн, өнгө зүсээ алдсан, үхэж байгаа сарнай байх нь тэр… Харамсавч баршгүй зүйл болжээ. Учир нь эмэгтэй намайг хүлэмжиндээ оруулахдаа “Та өмнөх цэцэг илүү сайхан байсан гээд эргээд явж болохгүй” гэж хатуу сануулсан юм.



Тэгээд нөгөө цэцгээ барьсаар эмэгтэй рүү очлоо. Тэр надаас:- Та яагаад энэ цэцгийг сонгож байгаа юм бэ? гэж асуулаа. “Би хамгийн сайхан сарнайг олох гэж яваад цэцэрлэгийн төгсгөлд хүрэхэд илүү сайхан цэцэг байгаа гээд түүсэн цэцгээ орхиод очтол энэ л байлаа. Эргэж буцья гэтэл нэгэнт оройтсон байлаа” хэмээн тайлбарлалаа.



Тэр надад:- Надад ч бас ийм зүйл тохиолдсон юм. Хамгийн сайхан залуугийн эрэлд гарч, олон арван сайхан залуу надтай гэрлэх гэж ирдэг байсан ч би илүү сайхныг хүлээн огт зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл хамгийн сүүлд энэ хүнтэй суусан юм даа гэж хэлсэн юм.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Брайл номын үзэсгэлэн дэлгэжээ

03/12/2025
Утга зохиол Урлаг

Австрийн сод зохиолч Стефан Цвейг энэ өдөр мэндэлжээ

28/11/2025
Утга зохиол Урлаг

Р.Эмүжин: “Болор цом”-оос болж босгоо өшиглөөд гарна гэхээр яасан чиг ядуу орчлон бээээ…

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиса “Met Gala 2026” ёслолын зохион байгуулах хороонд сонгогдлоо

11/12/2025

“Time” сэтгүүл оны шилдэг жүжигчнээр Леонардо Ди Каприог нэрлэлээ

11/12/2025

Бразилын номын сангаас Анри Матиссын найман бүтээлийг хулгайлжээ

11/12/2025

Исланд улс “Eurovision-2026” уралдаанд оролцохоос татгалзлаа

11/12/2025

“MF tv-тэй үдэш” контентыг тун удахгүй бүх iptv-д байршуулна

11/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.