Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Ц.Түмэнбаяр : Нүцгэн натур (өгүүллэг)
Жүжиг

Ц.Түмэнбаяр : Нүцгэн натур (өгүүллэг)

Урлаг Урлаг13/03/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nutsgen_natur2029153242013-03-13-14-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Бүсгүй үзэсгэлэнгийн танхим руу явахдаа миний зураг ямархуу болсон бол хэмээн ер бусын догдлолд автан яарч байв. Зураачийн емне анх нүцгэлэхдээ жигтэйхэн ичиж билээ. Гэвч үнэндээ мөнгөний хэрэгцээ даанч их байсан болохоор ичих зовох гэгчийг таягдан хаяхаас өөр арга байсангүй. Хоёр мянган төгрөгийн урьдчилгаа авчихаад ганц бие зураачийн ядуухан гэрт орохдоо хачин их жийрхэж байсан нь одоо бодоход инээдтэй ч юм шиг. Тийм авьяастай зураач гэхэд хувцас хунар, орон гэрийнх нь тавилга, эд хогшил хайш яйш. Будаг ханхалсан өрөөнд нь анх орохдоо хожим нь түүнийхээ авьяасыг биширч мөнгө авахаасаа илүү мөнхөд зуруулахын хүслэнд автана гэж яахан санах билээ.  Зураачийн гарын таталт, бийрийн уран хөдөлгөөнөөр яах ийхийн зуургүй цаасан дээр дүр нь тодроод ирэхэд сонин ч юм шиг. Зураач:

-Ганцэцэгээ одоогийн үзэсгэлэнд хэр оролцохоос миний цаашдын хувь заяа шийдэгдэнэ. Тэгэхлээр энэ зураг их чухал. Хоёулаа их л мэрийх хэрэгтэй дээ гэсэн сэн.

Түүнийг нүцгэн зуруулдаг гэж хэн ч мэдэхгүй. Мэдэх юм бол үеийнх нь бүсгүйчүүд чармай нүцгэн зураг олны өмнө тавигдсан байхыг таниад юу ч гэх юм билээ. Хүний нүүр харахын аргагүй ч болох юм билүү хэн мэдлээ. Харин энэ зураач бүсгүйн арьсны өнгө мэнгэ тэмдэг, үрчлээ нугалаа, алганы хээг ч андахгүй.

-Чи бол миний натур. Өөр ямар ч зураач юу ч амласан битгий зуруулаарай. Хамгийн гол нь чиний арьс торго шиг зөөлөн. Уран зурагт энэн шиг чухал юм байхгүй. Би чиний сиймгэр цамцны цаанаас гэрэлтсэн биеийг хараад л мэдсэн. Өөр хэнд ч зуруулж болохгүй шүү. Манайхан адтай энд тэнд явахад чинь харчихаад зуръя гэж гуйж мэднэ. Ядаж энэ үзэсгэлэнг нээгдтэл тэсээрэй хэмээн юу юугүй өөр зураачийн өмнө нүцгэлээд унах юм шиг харамлаж билээ. Ганцэцэг:

-Яалаа гэж дээ. Би чамд л зуруулна. Чамаас өөр хэний ч өмнө насан туршдаа нүцгэлэхгүй хэмээн ам алдчих шахсан сан. Бүсгүй зуруулж байх үедээ "Энэ намайг нүцгэнээр минь харж суухдаа юу боддог бол, хүсдэг болов уу?" гэсэн саваагүй бодол төрж билээ. Тэр эхлээд "түргэлээсэй, хурдлаасай" гэж боддог байсан бол сүүлдээ аль болохоор удаан янз бүрийн эвлэгхэн хөдөлгөөнөөр зуруулахыг хүсдэг болжээ. Зураачийн нүдний сониуч гярхай харц, яриа хөөрөө, сэтгэл хөдлөл нь цаанаа л нэг өер. Тэр "Жоконда", "Венера", "Булга тэвэрч буй гоо хатагтай", "Сикстиний эх дагина"-д зураачийн бийрийн ид шидээр дүрээ үлдээсэн олон сайхан бүсгүйн тухай, суут зураач Рубенс талийгаач эхнэрээ зургаар амилуулсан, тэр ч бүү хэл тавин гурван настайд нь түүний авьяаст бишрэн дурласан арван зургаан настай бүсгүйг эхнэрээ болгож авсныхаа дараа ч олон дахин зурсныг, хэрэв Рубенс түүнийг зураагүй бол зүйрлэшгүй гоо үзэсгэлэнт Елена бүсгүйн энэ ертөнцийг чимж төрсөн гэдгийг хүн төрөлхтөн мэдэхгүй байх нь шуү дээ гэхчилэн үлгэр домог шиг гайхалтай сонин хачныг сэтгэлд ургатал ярьж, тэр гайхамшигтай хүүхнүүдийн хөргийг үзүүлж тайлбарлана.

Ганцэцэгт хамгийн их таалагдсан нь "Сикстиний эх дагина". Үрээ хайрласан бас харамласан, гэвч гарцаагүй харь ертөнц рүү илгээхээс өөр аргагүй болсон шаналант залуу эх, түүнд хэн гэгч бодит бүсгүйн амьд дүр шингээ бол гэхчилэн зураачтай уулзах бүрийд Ганцэцэг нэгэн шинэ ертөнцийн үүдийг нээж байгаа мэт санагдана. Магадгүй үүнээс үүдэн зураачид өөрийн эрхгүй сэтгэлийн жолоо алдсан ч юм билүү бүү мэд. Зуруулж суухдаа "би чамд хайртай" гээд хэлчихмээр үе олон гарсан ч эхлээд зураад дуусаг, дараа нь үзэсгэлэн нээгдэг, яг тэр баярт мөчид л хэмээн амаа жимийсэн билээ.

Бүсгүй үзэсгэлэнгийн танхимд орж ирэхэд ханаар дүүрэн зураг өлгөжээ. Үзэгчид нээлтийн ёслолыг хүлээн зураг сонирхоно. Ганцэцэг өөрийн хөрөг, хайртай залуу хоёроо харцаараа хайлаа. Гэтэл яг өмнө нь "Нүцгэн натур" хэмээх ёозгүй хаяг зүүсэн өөрийнх нь дүр тодроод ирлээ. Яах аргагүй Ган-цэцэг мөн. Гэвч тэр өөрийгөө таньсангүй. Хаврын шөнө, тэргэл cap цонхоор шагайж бүсгүйн биеийг эзэмджээ. Хариугүй дэлбээлэн дэлгэрэхийн өмнөх их хүсэл тачъяал ялимгүй гэдийсэн гижиг дүүрэн хүзүү хоолой, хязгааргүй янаглалд хэн нэгнийг урин дуудсан ганцаардал, хоёр гараа сул орхисон, хүүхдэрхүү зөөлөн царайд нь сарны туяа дасаж ядан холбилзоно.

Хагас анисан зовхины завсраар юуг ч онож хараагүй, дотоод ертөнцдөө эзлэгдсэний гэрч манантан суларсан харц… Тэр бүхий л төрх эр хүний хатуу ширүүн rap түүнийг нухчин үнгэхийг тэсч ядан хүлээх мэт. Зураг дээрх бүсгүйн уруул "Ирээч, ирээч дээ, энхрийлээч" хэмээн гуйж байна. Гэгээвчний цаана дөнгөж гөлөглөж байгаа хус мод сарны туяанд нүцгэн бүсгүй мэт цайрч урсан орж ирэх сэрүүн тунгалаг агаар хүртэл энэхүү дурлалаа багтааж ядан орчинг дэвэргэнэ. Буйдангийн час улаан бүтээлэг хүртэл сандчин хөглөрч бүсгүйн байж ядсан сэтгэлийн догдлолыг дэврээнэ. Бүсгүй зургийг гайхан биширлээ. "Тэр надад дуртай юм байна. Зүгээр нэг зураачийн нүдээр хараагүй юм байна. Тэр миний өөрт нь хайртайг мэддэг юм байна" гэсэн баяр хөөр харван орж ирэхэд зүрх нь зогсчих шиг боллоо.

Төдөлгүй үзэсгэлэнгийн нээлт болж зураач Батцэрэнгийн "Нүцгэн натур" тэргүүн байр эзэлснийг зарлахад бүсгүй байж ядан догдлов. Хайрт залуугаа "Баярлалаа чамд" гээд нүд дүүрэн инээмсэглэн ирэхэд нь л цээжний чанд дахь үгээ хэлж орхино. Дүүрсэн хэрэг" хэмээн бодож байв. Түүнд баяр хүргэх хүн даанч олон болохоор тэр бүсгүйг онож харахгүй л байлаа. Ганцэцэг баглаа цэцгээ цээжиндээ тэвэрч аажуухан дөхөж очлоо.

Тэр сая л бүсгүйг харж "Баярлалаа чамд, маш их баярлалаа. Одоо чи эрх чөлөөтэй болсон. Чи одоо өөр хэнд ч зуруулж болно" хэмээн огт ажиггүй хэлээд баяр хүргэхээр ирсэн өөр хүний зүг эргэлээ.

Бүсгүйн нүднээс юунд ч хаагдаж боогдохгүй сул асгарах нулимсан дунд өнөө гайхамшигт хөрөг урсан алга боллоо.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найрагч Б.Батзаяа “Санахгүй байна гэхдээ сайхан байна” өгүүллэгийн номоо уншигчдад хүргэнэ

03/05/2025
Утга зохиол Урлаг

Ч.Ганжавхлан “Хол биш-2″ номоо гаргалаа

01/05/2025
Утга зохиол Урлаг

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

28/04/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.