Эрлийз гэхээр дургүй байдаг үе аль хэдийнэ өнгөрчээ. Харин ч эрлийз хүүхэд царайлаг ухаантайг нь гайхах болж. Үүнийг нь батлаад, тэд нар амжилт өөдөө тэмүүлж яваа монголын цуутай эрлийзүүдийг та бүхэнд танилцуулж байна. Тэдний ихэнх нь өөрсдийн , өвөрмөц төрхөө ашиглан загвар, урлагийн тайзнаа нэлээд амжилтанд хүрээд байгаа билээ.
“Киви”-гийн хар сувд
Анх энэ хамтлагийг урлагт хөл тавихад нь хүмүүсийн дунд Намуунааг харын эрлийз гэх онцгүй мэдээ тархаж байсан юм. Гэсэн ч царай зүс бие хаагаараа хэнд ч гологдохгүй авъяаслаг бүсгүй маань энэ бүхнийг үл анзаарч амжилтанд хүрч чадсан билээ. Харин энэ яриаг эрс эсэргүүцдэг СГЗ Д.Ухнаа гуай сүүлдээ залхаж чимээгүй болох шиг болсон. Ц.Намуунаагийн ээж У.Цолмон Орост төгөлдөр хуурч мэргэжлээр сурч байхдаа хар сувдыг тээж төрүүлсэн гэдэг.
Орос цустай “эрх шар”
Д.Содном сайдын эрх ач охин Т.Наташа энэ үеийн үзэсгэлэнт эрлийзүүдийн нэг нь яах аргагүй мөн. Бэлтэй айлын хүүтэй нэг хэсэг хайрын баланд умбаад байсан ч гэнэтхэн ухаан суух шиг болж “Maggiana” нэртэй франц хоолны ресторанаа нээгээд нам болсон. Ганц бие, царайлаг эрлийз бүсгүйд сайн хань олдох нь лавтай.
Африк гаралтай боксчин У.Мөнх-Эрдэнэ
Спортод томоохон амжилт гаргаж яваа эрлийзүүдийн нэг нь МУГТ У.Мөнх-Эрдэнэ юм. Залуу тамирчин маань дэлхийд монгол гэсэн нэрийг дуурсгаж яваа билээ. Түүнийг эрлийз гэдгийг хүн бүр мэддэг. Гэвч чухам хаанахын эрлийз гэдгийг нь тэр бүр мэддэггүй. Харин гавьяат тамирчин маань Угандагийн эрлийз юм байна.
SWEETYMOTION-ны “Хар Сарнай”
АНУ явж нэлээд хэдэн жил хөгжмийн боловсролдоо анхаарал тавьсан Сарнай бүсгүй бас л эрлийз. Гуалиг бие, алаг нүд нь түүнийг өөр гаралтай гэдгийг илхэн хэлээд өгнө. Sweet Emotion хамтлагийн “Хар Сарнай” гэгддэг дууч бүсгүй маань Герман цустай гэнэ. Тэрбээр хөгжмийн зохиолч Чинбаттай гэр бүл болж хөөрхөн охины ээж болоод байгаа билээ.
Якут Сараа
МУГЖ Б.Сарантуяа олны анхааралд ямагт байдаг ч эрлийз гэдгийг нь хэн ч дурьддаггүй. Учир нь бусад эрлийзүүдээ бодвол арай л монголжуу төрхтэй болоод тэр байх. “Надад эр хүн хэрэггүй, би хэний ч тусламжгүй гурван хүүхдээ хүн болгоно” гэж ярьдаг бардам бүсгүйн ээж нь цэвэр Якут хүн. Гэхдээ аль хэдийнэ дуу хоолой нь чихнээ хоногшсон болохоор эрлийз гэдэг үг үртэл санаанд буухгүй байгаа нь хачин.
Хойд зүгийн С.Гоомаргад
Удам дамжсан зураач Н.Санчирын бага охин С.Гоомаргад бас л эрлийз гэнэ. Тэрбээр загварын ертөнцөд анх, гарахдаа фото чиглэлээр сүрхий занималдаж, Анжилина Жоли шиг болохыг хүсдэгээ ярьж байсан. Харин Маргад нэг ч удаа монголд загвар өмсөж байгаагүй бөгөөд анх 10 настайдаа сурталчилгаанд тоглож эхэлсэн байна. Орос эмээтэй охины шонтгор хамар, цэнхэр нүд нь аргагүй л хойд зүгийнх гэдгийг нь баталдаг.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”