Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»Хорин жилийн хайр (Өгүүллэг)
Жүжиг

Хорин жилийн хайр (Өгүүллэг)

Урлаг Урлаг23/03/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bolzoo1543258596252013-03-23-17-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Өчигдөрхөн навчисаа гүвж байсан модод өнөөдөр цэцээглэж байх нь урьд учирсан хонгорхон бүсгүй надаас яваад хүлээлгэхийн жаргал зовлол хоёрыг хослуулсан он жилдүүд мэт. Яг тийм уянгалаг агаад  гуниглангүй гэнэн сэтгэлийн үзүүрт намайг мартсан харин миний мартаж чадаагүй бүсгүй Парисын гудамжинд санаандгүй учирсан нь ёстой л аз таарах адил, энэ чинь ямар гээчийн цаг хугацаа вэ. Тэр үдэш намайг хүлээлгэсэн бүсгүй болзоондоо ирээгүй атлаа хорин жилийн дараа харийн гүрэнд харц тулгарч учирсан минь түүнд хайртай сэтгэл хүлээсэн, хайсан, мөрөөдөл дундаас тэвэрч аваад үнсэмээр санагдавч их олон жилийн өмнө болзоондоо ирээгүйг нь бодохоор дуугүй зөрөөд одмоор. 

Гэвч би тэгж чадаагүй. Амьдрал гэдэг олон талт тоглоомын нэгэн талд өөрийн дүрээ бүтээж яваа энэ бүсгүй нэгэн цагт миний сэтгэлийг татан нялхамсаг зангаараа намайг өөртөө дасгаж байсансан. Тэр үеийн дурсамжинд минь томоос том орон зайг үлдээж явсанаас хойш их олон жилийн дараа энд ингэж учрах нь зүгээр л тохиол гэлтэй. Энэ урт удаан жилүүдэд амьдрал чамд олон зүйлийг өгч бас буцааж авсан гэдгийг харцнаас чинь олж харсан. Гэвч чи намайг танихыг хүсээгүй. Яагаад тэгсэнийг чинь би ойлгоогүй. Намар цагийн шаргал аялгуутай ханьсан хаа нэг явган зам даган хийсэх навчисын дундуур харийн залууг сугадан одох анхны хайрын эзэн бүсгүй танихгүй зөрөөд цааш алхах нь  бичиж буй шүлгийн сүүлчийн мөр шиг надад “баяртайэнэ бол эцсийн уулзалт. Чи миний сэтгэлийг таниагүй шиг би чамайг танихыг хүсэхгүй байна” гэсээр одох лугаа адил харийн хотын цэцэрлэгт гудамжинд намайг зог тусгаж орхиод эгшиглэнт хөгжмийн аялгуу шиг холдон одсоор чимээ тасарч билээ. Тэгэхэд ганцаараа баахан гуниглангүй зогсоод холын тэнгэрт одод гэрэлтэн чамтай учирсан тэр өдөр сэтгэлээ илчилсэн хайрын шивнээ үг, анхны болзоонд ичингүйрч зогссон үе, гараас чинь хөтлөж алхсан жаргалтай мөч, бид хоёрын “Хайрын төгөл” гэж нэрлэсэн модот цэцэрлэгт учрахдаа хэн хэндээ хэлж байсан бүхэн худлаа гэдгийг, хорин жилийн өмнөх үнэнтэй эвлэрэхгүй гэдгийг ойлгосон. Яагаад заавал анхны хайр амьдрал болдоггүйг, юуны учир хайр хайраасаа төөрдөгийг бурхан гэж байдаг бол очоод асуумаар. Гэвч тийм зүйл хаана ч байхгүй гэдэг нотлогдоогүй үнэнтэй гар барьсан юм. Залуу насны гэнэн учралдаа согтож явахдаа сэтгэлийн дулаан бүхнээ зориулж, хамт хорвоог туулна хэмээн холын холоо андуурч бодсоноо татаж дууссан тамхи шигээ хаяад цааш алхалаа. Хорин жилийн өмнө хайрласан бүсгүй яагаад надаас явсныг тэгэхэд би ухаарсан юм. Миний залуу насны эхлэл дэндүү баян байсан. Гэхдээ сэтгэлээр баян байлаа. Тэрийг он жилүүдийн дараа чи мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй.

Б. Ганзориг

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Абай Кунанбаевийн “Билиг сургаал” ном монгол хэлээр хэвлэгджээ

28/01/2026
Кино Урлаг

Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” дуулиас сэдэвлэсэн ижил нэрт уран сайхны кино энэ онд нээлтээ хийнэ

26/01/2026
Утга зохиол Урлаг

“Долоон ханлигийн морьтон баатар” ном уншигчдад хүрлээ

23/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мексикийн ерөнхийлөгч BTS хамтлаг улсад нь илүү их тоглолт хийхэд туслахыг БНСУ-ын ерөнхийлөгчөөс хүсжээ

28/01/2026

“Minecraft”, “Fortnite” тоглоомуудыг “донтолт үүсгэсэн” гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ

28/01/2026

Оёдолчны алдаанаас болж гунигтай төрхтэй болсон морин чихмэл тренд болж байна

28/01/2026

Кристен Стюарт Трампаас болж АНУ-ын кино урлагийг орхиж байна

28/01/2026

БНСУ-д Монголын уран сайхны болон баримтат кинонууд цувралаар гарч эхэллээ

28/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.