Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дэлхийн Цирк Монголд” тоглолт үргэлжилсээр
Нийгэм

“Дэлхийн Цирк Монголд” тоглолт үргэлжилсээр

Урлаг Урлаг26/03/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-03-24_1849597929775832013-03-25-09-49[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын үзэгчдийг удаан хүлээлгэсэн олон улсын циркчдийн тоглолт өчигдөр нээлтээ хийсэн. "Дэлхийн Цирк Монголд” хэмээх нэртэйгээр зохион байгуулагдаж буй уг тоглолтод тив дэлхийд алдартай циркийн шилдэгүүд олон жилийн дараа ийнүү Монголд чуулж байгаа ажээ. Тоглолт ердөө долоохон хоног тоглогдох бөгөөд АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг нийт 15 орны 60 гаруй жүжигчид оролцох юм. Олон улсын томоохон тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл цомын эзэд маань өөрсдийн шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдтэйгээ манай оронд зочилж байгаа юм.

Түүнчлэн бяцхан үзэгчидийгээ баярлуулахаар хөгжилтэй алиалагчид болон олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн шагналтан авьяаслаг  муужгайнууд, акробатчин нохой зэрэг өхөөрдөм жүжигчид бас ирсэн байгаа гэнэ. Тус тоглолтыг ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ  зохион байгуулж байгаа бөгөөд урлаг соёлын болоод бизнесийн олон арван байгууллага энэхүү тоглолтыг дэмжиж хамтран ажиллаж байгаа билээ. Мөн тоглолтын зохион байгуулагчдын зүгээс бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг зарласан юм.

Ийнхүү монголын циркийн алтан тайзнаа дэлхийн шилдэгүүд дахин цуглаж үзэгч түмэн, хүүхэд багачуудад Дэлхийн циркийн урлагийн өнөөгийн түвшинг бодитоор нь үзүүлж монголын циркийн урлагийн нэрийг дэлхий дахинаа цуурайтуулахад энэхүү тоглолтын зорилго оршиж байгаа ажээ.

Тоглолтын тасалбар: Хүүхэд 10.000, том хүн 15.000 төгрөгийн үнэтэй юм байна.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

04/09/2026

Брэд Питт Жорж Клуниг “Үнэхээр муу бүжигчин” гэж шоглов

03/09/2026

Жорж Майклын гитарыг дуудлага худалдаанд оруулна

03/09/2026

И Чан Дон “Auteur Award” хүртсэн анхны солонгос найруулагч боллоо

03/09/2026

Токиогийн загварын долоо хоногийн тайзан дээр Монгол гэр сүндэрлэв

03/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.