Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд санамж бичиг үйлдлээ
Нийгэм

“Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд санамж бичиг үйлдлээ

Урлаг Урлаг04/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
sanamj2155117624182013-04-03-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Засгийн газраас гаргасан “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллагуудын хөгжмийн зэмсгийг шинэчилж эхэлсэн билээ.
Монголын сонгодог хөгжмийг цаашид хөгжүүлэхэд хөгжмийн зэмсгийг шинэчлэх шаардлага гарч байгаа тул энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Филармонийн хооронд санамж бичиг үйлдсэн билээ. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн нар гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлэх юм. Японы Шизуока мужийн ард иргэдээс хандивласан хөгжмийн зэмсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын Филармонийн Симфони найрал хөгжимд хүлээлгэн өгнө. Улсын Филармони нь Японы иргэдээс хандивласан хөгжмүүдийг хүлээж аваад уг хөгжмийн зэмсгийн нэр төрлийн дагуу хуучин хэрэглэж байсан хөгжмүүдээ Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт шилжүүлэн хүлээлгэж өгөхөөр болжээ. Хөгжмүүдийг Дорнод аймагт хүргэж өгөх тээврийн зардлыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцах юм байна. Улсын Филармони нь хөгжмийн зэмсэг хүлээн авах, хүлээлгэн өгөх зохион байгуулалтыг хариуцахаар болжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.