Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Викториа Бекхэм: Хувцас, загвар миний инээмсэглэлийг хулгайлчихдаг!
Нийгэм

Викториа Бекхэм: Хувцас, загвар миний инээмсэглэлийг хулгайлчихдаг!

Урлаг Урлаг10/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
victoria032795585802013-04-10-10-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гайхамшигт хатагтай Викториа Бекхэмээс үргэлж асуучихмаар санагддаг асуулт гэвэл энэ. Харин энэ асуултанд “Glamour” сэтгүүл хариулт авч чаджээ. Сүүлийн үед загварын ертөнцөд цахиур хагалж буй загвар зохион бүтээгч бүсгүй маань “Glamour” сэтгүүлийн ирэх сарын дугаарын онцлох баатар болсон.

 photo victoria032_zpsdf00fb14.jpg

Викториа яагаад ховорхон инээмсэглэдэг тухайгаа “Чи мэдэх үү, би мэдэхгүй юм?!
Би зураг авахуулахдаа инээмсэглэлийг ашигладаг шүү дээ. Миний бодлоор би загвар луу орохоороо инээмсэглэхээ больчихдог байх. (инээв) Хувцас, загвар миний инээмсэглэлийг хулгайлчихдаг! Би л энэ хүнийг бий болгосон. Би өөрийгөө биш гэж хэлэх гээгүй юм шүү. Харин энэ хүн гаднах байдлаараа харагдаж байгаа шигээ бүхэлдээ тийм биш гэсэн үг… Энэ ердөө л халхавч” хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн тэрээр:
 photo vicrotia01_zps3d3dcc18.jpg
-Таван жилийн дараахь Викториаг хэрхэн төсөөлж байгаа вэ?
-Би хүн бүр эрүүл саруул, аз жаргалтай байхад дуртай. Хурдацтай хөгжлийн дунд бизнес маань өсөн дэвжиж байхад, үзэсгэлэнтэй, хүчирхэг, өөртөө итгэлтэй бүсгүйчүүд олон байхад би дуртай. Бас би хэзээ ч гэж хэзээ ч хэлдэггүй. Ялангуяа дахиад нэг хүүхдийн тухай асуудалд. Миний амьдрал яг л жонглёр тоглож байгаа юм шиг. Карьер, гэр бүл, завгүй нөхөр гээд л…
 photo victoria03_zpsde1fee3b.jpg
-Сүүлд Дэвидийг Нью-Йоркийн загварын долоо хоног дээр харсан?
-Дэвидийн хувьд энэ анхных нь байсан. Тэр үргэлж ажиллаж, бэлтгэлээ хийдэг. Харин миний хувьд энэ шоу их чухал үйл явдал байсан. Үнэхээр их ажилласан, хичээсэн. Харин Дэвид шоу болохын өмнөх шөнө залгахад нь “Би чамайг миний дэргэд байхыг хүсч байна. Чанга тэврүүлэхийг хүсч байна. Үнэхээр их” гэж хэлсэн. Дэвид тэнд байсан нь үнэхээр гайхалтай. Тэр их гайхсан байх гэж боддог юм. Тэр тайзны арын нарийн ажлын үеэр ихэвчлэн хамт байж таардаггүй. Харин Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцоход тэр загвар өмсөгчид, үс, мake-up гээд л … Дэвид их ядарсан байх аа.
 
 photo victorio_zps5a582009.jpg   photo vicrotia02_zps37876cf0.jpg   photo vctori_zps08bbedd1.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнерийг гэрийн үйлчлэгч нь ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтын хэргээр шүүхэд өгчээ

07/05/2026

Жеффри Эпштэйний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг ил болголоо

07/05/2026

Дэлхийн супер од Жесси зургаадугаар сард Монголд ирнэ

07/05/2026

БНХАУ-ын жүжигчин Цай Сюй Кунь “Met Gala” ёслолын хамгийн гол гурван арга хэмжээнд бүгдэд нь уригдсан анхны ази эрэгтэй боллоо

07/05/2026

“Оргил цаг 4” киноны зураг авалт жүжигчдийн цалингийн маргаанаас болж хойшлогдлоо

07/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.