Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Соёлын өв хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зарлагдлаа
Нийгэм

“Соёлын өв хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зарлагдлаа

Урлаг Урлаг12/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2013-04-09_2357287642111442013-04-10-14-57[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд уран зураг сонирхогч хүүхэд, багачуудын дунд “Соёлын өв хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зарлаж байна.

6-10 хүртэлх насны хүүхдүүдийг хамрах уг уралдаанд ирүүлэх бүтээлдээ морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, ардын уртын дуу, наадам, үндэстний хөөмэйн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, ардын бүжиг-бие биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгааг (Лимбэчин) өөрийн бүтээлдээ тусгасан байх ажээ.

Бүтээлд тавигдах шаардлага:
– “Соёлын өв хүүхдийн нүдээр” сэдвийн хүрээнд зурсан байх
– Гар зураг нь А2, А3 хэмжээний ватум цаасан дээр усан будаг, балын ба тосон харандаагаар зурсан байх
– Уран бүтээлээ заасан хугацаанд ирүүлэх
– Уран зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх
– Нэг оролцогчоос нэг л бүтээл хүлээн авах гэнэ.

Уралдаанаас шалгарсан шилдгүүдэд:
– 1-р байр: 300,000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
– 2-р байр: 200,000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
– 3-р байр: 100,000 төгрөг(өргөмжлөл, бэлэг дурсгал)
– Тусгай байр 2: 70,000 төгрөг (өргөмжлөл, бэлэг дурсгал) тус тус өгөх ажээ. Мөн шилдэг  зургуудыг шалгаруулж ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийг сурталчилах ном товхимолд хэвлэн нийтлүүлэх тухай зохион байгуулагчид нь онцоллоо. Сануулахад уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцаан олгохгүй бөгөөд бүтээлийг тавдугаар сарын 6-20-ны 17.00 цаг хүртэл ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын байранд хүлээн авах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг (976)-11-315-652, (976)-7010-5652 дугаарын утаснаас лавлах боломжтой аж.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026
Нийгэм Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

30/06/2026
Нийгэм Урлаг

Брюссельд болсон “Нүүдэлчин” наадам монгол хүүхдүүдийн эх хэл, өв соёлын дархлааг дэмжихэд чиглэлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Devil Wears Prada 2” кино өмнөх ангийнхаа амжилтыг ахиуллаа

30/06/2026

Женнифер Энистоны Мэттью Перрид бичсэн хувийн захидлаа дуудлага худалдаанаас хасуулжээ

30/06/2026

ФОТО: 2026 оны Дэлхийн хоолны гэрэл зургийн шилдэг 10 бүтээл

30/06/2026

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын санаачилгыг хотын удирдлага дэмжин, хамтран ажиллана

30/06/2026

Монгол, Солонгос, Хятад уран бүтээлчдийн хамтарсан медиа арт, уран баримлын үзэсгэлэнг нээнэ

30/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.