Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“SweetYmotion” хамлагийн шинэ уран бүтээлийн дээж
Одод

“SweetYmotion” хамлагийн шинэ уран бүтээлийн дээж

Урлаг Урлаг12/04/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_06553810550772013-04-12-13-51[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

"Sweetymotion" хамтлагийхан маань өнгөрсөн 2012 оны 11-р сард 15 жилийн ойн баяраа хамтлагийн хуучин гишүүдтэйгээ,сонсогч фенүүдтэйгээ дуу хуур, сэтгэл хөдлөлөөр дүүрэн сайхан тоглолтоор тэмдэглэсэн билээ.Түүнээс хойш нилээдгүй хэдэн сар өнгөрч байгаа ч тэд шинэ уран бүтээлдээ орсон төдийгүй Америкийн Нэгдсэн Улсад амарч байх хоорондоо багагүй ажил амжуулаад ирснээ бидэнтэй хуваалцлаа.Өнгөрсөн 2 сарын хугацаанд Аризона, Калифорниа, Иллиной, Невада зэрэг мужуудаар аялан“Наддаа эргээд ирээч“, “Аргалд явсан ижий”, “Эрхэм сэтгэл” дуунуудыхаа клипний зургийг авахуулаад саяхан эх орондоо иржээ.

 photo IMG_0672_zps2975087c.jpg

2010 онд гарсан "Cанахын аялгуу", "You’re So Sexy" зэрэг дууг багтаасан "Emotion" цомгийн бүх дуугаа дүрсжүүлэхээ амласан уран бүтээлч бүсгүйчүүд энэ удаад V студитэй дахин хамтран ажиллаж байгаа ажээ. "SweetYmotion"-ий 5 дахь цомог болох "Emotion"-д багтсан “Наддаа эргээд ирээч“ дууны клип энэ жилийн хамгийн эхний уран бүтээл болон хүрэхээр бэлэн болжээ.Уг дууны аяыг хамтлагийн ахлагч Ганболор хамтлагийн продюсер Чинбаттай хамтран зохиосон бөгөөд үгийг мөн л тэрээр хамтлагийн бүсгүйчүүдтэйгээ хамтран бичжээ.Тэдний Хайрын замд дууны үгийг бичсэн яруу найрагч Хулганайн Тэргэл мөн энэ дууны үгэн дээр редактороор ажиллажээ.
 photo IMG_0663_zpsda637426.jpg
Клипний хувьд урьд урьдний клипүүдээс ялгарч чадахуйц өнгө төрх, стиль имиджийг харуулахыг зорьсон гэх бөгөөд клипний өнгө, зураг авалт, шийдэлийн хувьд V студийнуран бүтээлч залуусын авъяас чадварыг дахин нэг удаа батлан өгсөн бүтээл болсон гэдэгтэй мэргэжил нэгтнүүд санал нэг байна. 4 сарын 2-р хагаст үзэгчидэд хүрэх энэхүү клипний трэйлэрээс үзэгчид өөрсдийн дүгнэлтээ хийх нь зүй биз ээ.
 photo IMG_0654_zpsd61df03b.jpg
"Наддаа эргээд ирээч" дууны клипны зургийг энд дарж үзээрэй.
 

Таныг Урлагийн тэнгэр ивээг

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.