Улс орны түүхэн хөгжлийн явцад эргээд харахад сонирхолтой боловч мартаж боломгүй дурсгалтай зүйлс цөөнгүй. Социализмын гэх нийгмийн нэгэн үеийг туулж өнгөрүүлсэн нь бидний хувьд сайн, муу элдвийг л дагуулсан. Гэвч өдгөө сайн муу хэмээн түүхийг дүгнэн суухаас илүүтэй эргэн дурсаж шаардлагатай бол суралцаж, сургамж авах нь зүй мэт.
Түүх цаасан дээр бууж үе дамжин үлдэхийн сацуу гэрэл зургийн хальснаа буусан байх нь баримт агуулж, ихийг өгүүлнэ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэгчлэн энэ удаа бид та бүхэнд 20-р зууны үеийн түүхэн гэрэл зургуудыг өөрийн биеэр авч ирсэн ахмад гэрэл зургийн сурвалжлагч Л.Санжмятав гуайн авсан фото зургуудыг сонирхуулъя.
1990-ээд оны сүүл С.Бямбасүрэн, П.Очирбат нарын төр засгийн тэргүүд дуурийн театрт тоглолт үзэж сонирхсоны дараа уран бүтээлчидтэй зургаа татуулжээ.
МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Чимэгээ 1990-ээд оны эхэн үе. Телевизийн анхны видео киноны зураг авалтын үеэр…
Энхтайвны гүүр 1971 он
Ю.Цэдэнбал Намын их хурлын индэр дээр
Дарьгангын хороо нэртэй байсан хөндийд төмөр зам дагаж барьжээ. Төмөр замын суурингийн хэсэг 1970-аад он
Чойжин ламын сүмийг тойрсон барилга байгууламжийг Баянгол зочид буудлын дээрээс харахад. 1981 он
Хөгжимт драмын театр
СССР-ийн Сайд нарын зөвлөлийн дарга Косыгиныг ирэх үест.
Ардын жүжигчин Д.Мэндбаяр 1969 он
.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад
Хүүхдийн парк 1972 он
.
Б.Ренчин 1969 он.
Сүхийн талбай 1973 он
Ардын жүжигчин Төрийн соёрхолт Э.Оюун
Баянмонгол хамтлаг
Драмын театрынхан 70, 80-аад он
Их айлчлалын үеэр. Гэрэл зурагчдын ид ажлын үе. СССР-ийн дээд зөвлөлийн тэргүүн дарга Подгорны айлчлал 1970-аад он
Лениний сургаал Монголд зураг. “Хүнд үйлдвэржүүлэлт дээр цахилгаанжуулалтын нэмбэл коммунизм болно” 1969 он
Найрамдлын дарханд. Бүх салбарт Орос мэргэжилтнүүд байсан энэ үед түргэний дуудлаганд хүртэл Орос, Монгол хоёр эмч явдаг байлаа.
1976 оны Ардын хувьсгалын баяраар ирсэн гаднын төлөөлөгчид
Одоогийн худалдаа хөгжлийн банкны суурь
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбууг таалал төгсөхөд эхнэр Нямаа гуай шарил дээр нь хадаг тавих гэтэл хүнгүй үед тавь гэжээ. Тэгээд үүрээр тавьж буй нь энэ.
Сансар, зүүн дөрвөн зам баригдаж эхлэх үест
Сумын наадам үзэхээр…. 1971 он
“Торойж харагдана” зураг. Нэгэн сүйхээтэй эр барууны хамгийн өнгөтэй бенцийг цохуулан оруулжээ. Орос машинуудын дунд бенц торойно 1970 он.
Туул гол 1960 он зайсангийн гүүрний доор авсан зураг.
Хүүхэд залуучуудын театрын хамт олон 1980 он
www.URLAG.mn