Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Anemone” хамтлагийн анхны цомгийн баярт урьж байна.
Нийгэм

“Anemone” хамтлагийн анхны цомгийн баярт урьж байна.

Урлаг Урлаг02/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
For-Web2747022232013-05-02-12-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Шинэлэг уур амьсгал бүхий “Always young” дууны клипээ өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болгосон “Anemone” хамтлагийнхан анхны бие даасан “Anemone” цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийхээр бэлтгэж байна.

Сонсогч, фенүүддээ албан ёсоор цомгооо танилцуулах арга хэмжээг тэд 5 дугаар сарын 6-нд зохион байгуулахаар болжээ. Цомгийн баяр нь ирэх даваа гарагийн 16 цагт “Хаан банк театр”-т /СӨҮЛИЙН ГУДАМЖ, ТӨВ ХААН БАНК/ улаан хивсний баяраар эхлэх аж. Энэхүү баярт нь цомогт ажилласан уран бүтээлчид, хэвлэл мэдээллийнхэн, хамтлагийн гишүүдтэй ойр дотно зочид хүрэлцэн ирэх бөгөөд “Anemone” хамтлагийг сонсох дуртай бүх залуусыг цомгийн баярт урьж байна.

“Anemone” нэртэй цомгийн баярын үеэрх багахан хэмжээний тоглолтонд “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Киви” хамтлагийн дуучин Ука, “Hot Spot” хамтлагийн дуучин Наагий, реппер Цэцэ, Монголын анхны эмэгтэй реппер Женни нар ая дуугаа өргөх юм байна.

Энэхүү баярт оролцох тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд үүгээр хамтлагийн цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдийн гарын үсгийг нь зуруулж, хамтдаа гэрэл зургаа татуулах боломжтой. Харин тасалбарыг тухайн болох өдөр “Хаан банк театр”-аас шууд худалдан аваад арга хэмжээнд оролцох боломжтой.

Дашрамд, уг хамтлагийн анхны цомог нь ирэх даваа гарагаас эхлэн 15000 төгрөгийн үнэтэйгээр “UBS CD SHOP” болон “HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар болон онлайнаар борлуулагдах аж.

Лавлах утас нь 8805-1754, 7011-1699 юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026

“Kharkhorum Visual Art & Music Festival” наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

23/07/2026

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын хувиар оролцож байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.