Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»Амьдаараа шатсан Бааварыг хааш нь авч явав?
Одод

Амьдаараа шатсан Бааварыг хааш нь авч явав?

Урлаг Урлаг13/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13c784d916b2bb09great4966775612013-05-13-10-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  ШШГЕГ-ын харьяа Цаг­дан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа боодог болт­лоо шатаж 3-4 дүгээр зэрэг­лэлийн түлэг­дэлтэйгээр “Мөнгөн гүүр” эмнэлэгт хүргэгдэж ирсэн “Дижитал” хамт­лагийн экс ахлагч Н.Батбаяр буюу Баавар эмнэлгээс гарчээ. 

Түүнийг өчигдөр 12:00 цагийн үед гэр бүлийнхэн нь болох  ээж,  ах, эгч нар нь ирж гаргасан бай­на. Хачирхалтай нь түү­нийг эмнэлгээс гарахад цаг­даа­гийн нэг ч алба хаагч бай­гаа­гүй аж. Тиймээс Бааварыг хааш нь авч явж байгаа нь олны анхаарлыг татаж эхэл­сэн юм. 

Уг нь “Дижитал” хамт­лагийн экс ахлагч Бааварыг эмнэлгээс гарсан даруйдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангидаа буцаад очно гэж иргэд ярьж байсан. Шуудхан хэ­лэхэд түүнийг цэрэг, цаг­даа­гаар мануулан сүр дуу­лиан­тай­гаар хорих ангид нь аваа­чих ёстой байв.  

Гэтэл эсрэгээрээ түүнийг хэнд ч хэлэлгүй, хаашаа авч явж байгаа нь тодорхойгүй эм­нэлгээс гаргасан юм.  Угтаа  энэ нь олон ний­тийн гайхширлыг төрүү­лэхээс гадна Бааварын эмнэл­гээс гарсан талаар ихэд со­­нирхож эхэлсэн. 

Тэгвэл баттай эх сур­валжийн мэдээлснээр “Ди­житал” хамтлагийн экс ах­лагч Баавар гэртээ харьжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түлэгдэн эмнэлэгт хүргэгдэж ирснийх нь дараа нийслэлийн Прокурорын газраас батлан даалтад гар­гах тухай шийдвэрлэсэн байна. 

Баавар  сар  гаруй     эмнэлэгт хэвтэж, бие нь ч сайжирсан тул эл шийд­вэрийн дагуу гэртээ харьсан аж. Түүнийг хар тамхи, мансууруулах төрлийн бо­дис хэрэглэсэн, хадгалсан гэх үндэслэлээр Эрүүгийн тухай хуулийн 192.1-ээр буруутган эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ч холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал хэзээ болох нь тодор­хойгүй байгаа юм. 

Харин эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр өнөөд­рөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн сахилгын өрөөнд гарсан галтай хол­боотойгоор байцаалт өгч эхлэх бололтой. 

Дашрамд дуулгахад Бааварыг эмнэлгээс гарахын өмнөх өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиход тэрбээр эмнэлгийн халаадаа тайл­чихаад, хэнээс ч айж ичсэн шинжгүй өдрийн хоолоо идэж байв. Тэр ч битгий хэл өөрийн­хөө түлэгдсэн сорвийг ха­руулж биеийн байдлаа харь­цангуй дээрдсэн талаар ярьж байсан. 

Учир нь Баавар эл эм­нэлэгт хэвтэж байх хуга­цаандаа хоёр ч удаа арьс нө­хөх хагалгаанд орсон. Ту­­хайн үед эмнэлэгт удаан хэвтэх хүсэлгүй байгаа нь илт ажиглагдаж байсан юм. Харин саяхан эмч нар нь “Баавар түлэнхийн талаас ямар нэгэн гэмтэл зовиур үлдээгүй, бүрэн эдгэрсэн” хэмээн ярьж байсан. 

Мөн эл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн ярьснаар Баавар “Наад түлэгдэлт чинь юу ч биш. Намайг ямар аймар түлэгдэж ирснийг мэдэж байгаа биз дээ. Тосоо сайн түрхээд, эмчил­гээгээ хийлгэвэл дороо л босоод ирнэ” гэх зэргээр сэтгэлийг нь засдаг байсан гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.