Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Сувдан сондор” соёл эрдэм шинжилгээний аялал үргэлжилсээр
Нийгэм

“Сувдан сондор” соёл эрдэм шинжилгээний аялал үргэлжилсээр

Урлаг Урлаг25/05/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Suvdan_sondor_8-ayalal-5-19_zurag3159973092013-05-25-12-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол эх орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх соёлын өв дурсгалыг судлах, хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх, судалгаа шинжилгээний сан хөмрөгийг арвижуулах, цаашид байгаль, түүх соёлын өвд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилготой "Сувдан Сондор" найм дахь удаагийн соёл эрдэм шинжилгээний аялал Дорноговь аймгийн нутагт 5-р сарын 17-оос 27-ны өдрүүдэд болно.
Энэхүү хөтөлбөр хэсэг хугацаанд завсарласны эцэст ийнхүү Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн нутгаар аялж байна.

Энэ аялалын хөтөлбөрийг анх яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч С.Эрдэнэ, ардын зураач Н.Цүлтэм, академич Д.Цэрэнсодном, археологич Д.Наваан тэргүүтэй соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүд санаачилжээ. Энэхүү эрдэм шинжилгээний аялалын бүрэлдэхүүнд Монголын Соёл яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, доктор, профессор С.Дулам, НҮБ-ийн био ёс зүйн шинжээч, системийн онол судлаач, доктор, профессор Б.Болдсайхан, Биологийн ухааны доктор, профессор Ц.Жамсран, нэрт судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Г.Гонгоржав, шашин судлаач, гавж, доктор Ш.Сонинбаяр, Лувсанданзанравжаа академийн ерөнхийлөгч, доктор З.Алтангэрэл, палентологич, доктор, профессор Х.Цогтбаатар, Европын мэргэжлийн зураачдын Академийн шагналт зураач Н.Санчир, МУИС-ийн багш, археологич, докторант Б.Бадрах, палентологич, эрдэм шинжилгээний ажилтан Б.Майнбаяр, Соёл Яруу Найргийн Академийн ажилтан, докторант О.Мөнхнаран  нарын 20 гаруй Монголын нэр хүндтэй эрдэмтэн судлаач, уран бүтээлчид, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны баг оролцсон нийт 30 гаруй хүн нэгджээ.

Аялагчид есдүгээр сард аялалынхаа үр дүнгээр “Сувдан Сондор – 8” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, тусгай ном хэвлүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн “Сувдан Сондор-8” аялалд Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч, СГЗ Ш.Ёолк, найруулагч, зураглаач  н.Чинбат, Монголын Үндэсний олон нийтийн Радиогийн  яруу найрагч О.Цэнд-Аюуш , “Өнөөдөр” сонин сэтгүүлч, яруу найрагч  Т.Нипонь,  гэрэл зурагчин  н. Адилбиш  нар  мэдээллийн түншлэгчээр хамтран оролцож байна.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.