Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хүүхдийн баярын тоглолтуудын хуваарь
Уртын дуу

Хүүхдийн баярын тоглолтуудын хуваарь

Урлаг Урлаг31/05/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_баяр2305045362013-05-31-09-38[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Жил бүрийн 6 сарын 1-ны өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг тохиолдуулан манай урлаг соёлынхон энхрий бяцхан үрсээ баярлуулахаар олон гайхалтай тоглолтуудаа толилуулж байгаа аж. Бид та бүхэндээ хүүхдийн баярын өдөр тоглогдох тоглолтуудын дэлгэрэнгүй хуваарийг нэгтгэн хүргэж байна. Өөрсдийн цаг зав, сонирхолдоо нийцүүлэн дараах тоглолтуудаас сонгон алдрай бяцхан үрсээ баярлуулаарай.

  1. 5-р сарын 31, 6-р сарын 1,2-ны өдрүүдэд Мөрөөдлийн театрын авъяаслаг жүжигчид "Динза, Цондоолой ба харь гарагийнхан" тоглолтооТусгаар тогтнолын ордонд тоглоно.Билетээ: 70116117, 99770707, 99049143, 99016154 дугаараар захиалаарай
     
  2. 5 сарын 31-ээс 6-р сарын 3-ыг хүртэл “Шинэ цирк” төвөөс Хятадын циркийн жүжигчид, Москвагийн циркийн сургуультай амьтдыг жүжигчдийнх нь хамт урин “Хөрш гурав” тоглолт хийж байгаа билээ. Билетийн хувьд хүүхэд /0-4 наснаас дээш/-10.000₮, том хүн-15.000₮, VIP суудал-30.000₮ бөгөөд циркийн кассаар болон “Ачлал” их дэлгүүрийн урд байрлах явуулын кассаар худалдаалж байна.
     
  3. 5 сарын 31-нд УДЭТ-ын "Онц сурлагтанууд орохыг хориглоно" хүүхдийн драмын жүжиг 12:00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 6000 төгрөг.
     
  4. 5 сарын 31-нд  монголын хошин урлагийн “Маск” продакшы “Буратино” хүүхдийн драмын жүжиг МҮЭСТО-нд 16:00 цагаас тоглоно
     
  5. 5 сарын 31-нд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин МУСТА С.Цогтсайхан “Хатан салхины аялгуу” хэмээх  бие даасан тоглолтоо 19:00 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа тоглоно.
     
  6. 5 сарын 31-нд монголын хошин урлагийн “Маск” продакшы “Зун цаг сайхан” хошин шоу тоглолт МҮЭСТО-нд 19:00 цагаас тоглоно
  1. 6-р сарын 1,2-нд Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи /Ben Murphy/ өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа монголын үзэгчдэд толилуулахаар энэ сарын 28-нд манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд түүний гайхамшигт тоглолт 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болно.
     
  2. 6 сарын 1-нд Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг “Алтанцэцэг” 3D тоглолтоо соёлын төв өргөөнд 19 цагаас ганцхан удаа тоглоно. Билетын Үнэ : 30,000 төг, 60,000 төг, 100,000 төг.
     
  3. 6 сарын 1-нд УДЭТ-ын "Онц сурлагтанууд орохыг хориглоно" хүүхдийн драмын жүжиг 14:00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 6000 төгрөг.
     
  4. 6 сарын 1-нд  монголын хошин урлагийн “Маск” продакшы “Буратино” хүүхдийн драмын жүжиг МҮЭСТО-нд 12:00, 14:00, 16:00 цагуудаас тоглоно
     
  5. 6 сарын 1-нд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын "Ишиг хөөрхөн" хүүхдийн дуулалт, бүжгэн жүжиг 10:00, 12:00 цагуудаас тоглоно
     
  6. 6 сарын 1-нд Оросын шинэ үеийн хүүхэлдэйн киноны алдарт баатрууд болох ” Маша охин, Миша баавгай” хоёрыг амилуулсан жүжигчилсэн тоглолт Улаанбаатар чуулгын байр, хуучнаар Хүүхэд, залуучуудын соёлын төвд 11.00, 13.00, 15.00 цагуудад болох гэж байна. Тоглолтын тасалбарыг та 9924 2234, 9912 2795, 9636 4448 дугаараар болон 1617 дугаарт захиалан хүргэлтээр авч болох юм байна.
     
  7. 6-р сарын 1-нд “Шидэт торх”  продакшн нь тун удахгүй анхны уран бүтээл болох “Шидэт торхны бэлэг” тоглолтоо хүүхдийн баяраар үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Тоглолт МҮЭСТО-нд болно.
     
  8. 6 сарын 1-нд  Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн” үлгэрээс сэдэвлэсэн хүүхэлдэйн жүжиг 13.00, 16.00 цагуудаас тоглогдоно.  Харин  зургадугаар  сарын 1-ний  10.00-12.00 цагт Хүүхэлдэйн театрынхан нийслэл хотын баруун цэг болох Таваншараас 3, 4 дүгээр хороолол, баруун дөрвөн  зам, төв талбай, зүүн дөрвөн зам гэсэн маршрутаар  хүүхэлдэйн парад зохион байгуулж, хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Уг арга хэмжээнд “Хаммер” клубынхан оролцоно.
  1. 6 сарын 1-нд  Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах “Сонгодог үдэш” тоглолтыг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид толилуулна.
  1. 6 сарын 1-нд  монголын хошин урлагийн “Маск” продакшы “Зун цаг сайхан” хошин шоу тоглолт МҮЭСТО-нд 19:00, 21:30 минутаас тоглоно
     
  2. 6 сарын 1-нд Нийслэлийн Соёл Урлагийн Газраас зохион байгуулж буй "Урлагийн тоглолт, хүүхдийн дууны уралдаан Сүхбаатарын талбайд 12:30 минутаас үнэ төлбөргүй болно.
     
  3. 6 сарын 2-нд УДЭТ-ын "Онц сурлагтанууд орохыг хориглоно" хүүхдийн драмын жүжиг 10:00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 6000 төгрөг.
     
  4. 6 сарын 2-нд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын "Ишиг хөөрхөн" хүүхдийн дуулалт, бүжгэн жүжиг 12:00 цагаас тоглоно
  1. 6 сарын 2-нд бяцхан үрсдээ зориулан "Цэнхэр нүдэн бүсгүй" балетын тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид
     
  2. 6-р сарын 3-нд Эмчийн буруутай үйлдлээс болж таван жилийн туршид хэвтэрт байгаа М.Ариунтунгалаг охинд зориулсан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолт 17:00 цагаас UB palace-т болно.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

03/07/2025

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долдугаар сарын 11-нд 21:00-00:00 цагт болно

03/07/2025

Labubu-г бүтээгч Хятадын хамгийн залуу тэрбумтан боллоо

03/07/2025

“Squid game 3” ширүүн шүүмжлэгдсэн ч 93 орны чансааг тэргүүллээ

03/07/2025

Наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 гаруй уран бүтээлч оролцоно

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.