Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүрт” аян эхэллээ
Одод

“Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүрт” аян эхэллээ

Урлаг Урлаг07/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3f97bf14ec9ec012big2387345282013-06-07-08-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Татар” хамтлагийнхан өнгөрсөн амралтын өдөр шинэ цомог, шинэ аян, шинэ уран бүтээлээрээ шинэ түүхээ эхлүүлж буйгаа албан ёсоор зарлан Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Нөлөөллөөс дээгүүрт” аяны нээлтээ хийсэн юм. Тэгвэл тэд амласан ёсоор нийслэлийн залууст үнэ төлбөргүй хүрэх “Аялан тоглолт”-оо Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Хөтөлөөс эхлүүллээ.

Энэ жил 10 нас хүрч буй “Татар”-ынхан эрийн цээнд хүрч, уран бүтээлээрээ дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөхөөр эргэн нэгдсэн юм. Тэд ойн баяртаа зориулж, “Нөлөөллөөс дээгүүрт” цомог гаргасан бөгөөд цомгийн баяраа хийж, фенүүдтэйгээ уулзахаас гадна нийгэмд чиглэсэн олон ажил хийхээр зорьсны нэг нь уг аян юм. Тиймдээ  ч цомгийнхоо нэрээр нэрлэсэн аянаа "Архины эсрэг" уриан дор бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Нийслэлд хийх аялан тоглолтдоо “Татар”-чууд “Бороо”, “Чинийх”, “Бусдын хайрыг хүндэл”, “Эсрэг өдөр” гээд хит дуунуудаараа залуусыг доргиохоос гадна шинэ цомгийн уран бүтээлээ ч хүргэхээ амлаад байгаа шүү. Тоглолтын үеэр нийгэмд зөв хэвшил, хэрэглээ бий болгох зорилго өвөртөлсөн залуус “Нөлөөллөөс дээгүүрт” шинэ цомгоо 1000 төгрөгөөр борлуулж, орлогоо бүгдийг нь архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хандивлана гэдгээ дуулгасан шүү.

Аяны хүрээнд тэд “Нөлөөллөөс дээгүүрт” цомгийн баяраа нийслэл хотоо тойрон 60 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн байна. Тэдний нийслэл дэх "Аялан тоглолт" дүүргүүдийн задгай талбайд үнэ төлбөргүй болохыг сануулъя. Тоглолтын үеэр мөн хандивын данс аялуулж, цугласан мөнгийг архидалтын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах юм байна. “Татар” хамтлагийн 10 жилийн ойдоо барьж буй бэлэг болох уг аян зөвхөн нийслэл хотод өрнөөд зогсохгүй ирэх намраас орон нутагт үргэлжилнэ.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, бусдын төлөө зорилго нэгдсэн "Татар"-ын залуустаа амжилт хүсье. Тэдэнтэй нэгдэж, “Нөлөөллөөс дээгүүрт” амьдарцгаая.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Бүжигчин М.Бямбаа “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025

Сэцэн ханы ордон музейн нээлт боллоо

20/05/2025

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 79 нас хүрч байна

20/05/2025

“Орфей” театр дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

20/05/2025

Монголын тайзнаа “Хунт нуур” балет “мэндэлсэн”-ий 50 жилийн ой тохиож байна

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.