Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Яруу найрагч Ц.Хулан “Алтан зэгсний ангир” шинэ номын нээлтээ хийнэ
Оддын амьдрал

Яруу найрагч Ц.Хулан “Алтан зэгсний ангир” шинэ номын нээлтээ хийнэ

Урлаг Урлаг12/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d73e494f4c74fb1bbig7274160062013-06-12-12-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч Ц.Хулан яруу найргийн шинэ номоо гаргажээ. "Алтан зэгсний ангир" нэртэй энэхүү ном нь найрагч хатагтайн "Зүгээр л нэг амьдрахсан" номоос хойш гаргаж буй найргийн бүтээл юм. Номын нээлт ирэх ням гаригт буюу зургадугаар сарын 16-ны 15.00 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно.

Номын хуримд яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай, болон модернист яруу найрагч Б.Галсансүх, алс баруун хязгаар Ховдоос ирж буй Хөөдэйн Эрдэнэбаатар нарын үеийн үеийн шилдэг, шижигнэсэн уран бүтээлчид оролцож, уншигчидтай уулзалт, яриа өрнүүлэх ажээ. Мөн энэ үеэр найрагч Ц.Хулангийн гарын үсэгтэй номын худалдаа болох юм байна.

Яруу найрагч Ц.Хулан өмнө нь "Торгоны маань хээ", "Гүнж аялгуу", "Гуниг тайтгарал", "Зүгээр л нэг амьдрахсан" зэрэг номууд гаргаж байжээ. "Алтан зэгсний ангир" яруу найргийн номын нээлтийг МЗЭ, "Сарнайх" салон, "Гранд" сэтгүүл хамтран зохион байгуулах юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026
Оддын амьдрал Урлаг

Минод хорих ял оноохыг Прокурор шаардлаа

22/04/2026
Оддын амьдрал Урлаг

BTS хамтлагийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мүраками Харүки шинэ романаа уншигчдад хүргэнэ

24/04/2026

Б.Аззаяа: Ганцаардал муухай зүйл биш

24/04/2026

О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ

24/04/2026

ФОТО: “The Devil Wears Prada 2″ киноны нээлтийн улаан хивсний ёслолоос

24/04/2026

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.