Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»“Royal music” продакшн дуучин А.Хишигдалайтай 200 саяын гэрээ хийжээ
Одод

“Royal music” продакшн дуучин А.Хишигдалайтай 200 саяын гэрээ хийжээ

Урлаг Урлаг14/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6f8d3fe25e044b5d399dcbcb9be1d949cca56fbd8439660242013-06-14-12-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  "Universe Best Songs 2011″ наадамд хэвлүүхэн хоолойтой “танхил” охин Архангай аймгаас хүрэлцэн ирж оролцоод улмаар шилдэг 25-ын нэгээр шалгаран үлдэж байсан цаг саяхан. Монголын рок попын ертөнцөд урьд хожид сонсогдоогүй өвөрмөц хоолойтой түүнийг тус наадмын Ерөнхий шүүгч, Пентатоник академийн ерөнхийлөгч ноён Б.Долгион овоо хараандаа авч, уран бүтээлийн гэрээ хийсэн юм.

DOLY’s продакшн хоёр жил гаруйн хугацаанд дуучин А.Хишигдалайг продьюсерлож хэд хэдэн дуу, клип гаргасан нь үзэгчдийн таашаалд нийцэж, залуухан охиныг одоо танихгүй, мэдэхгүй хүн ховор болоод буй.

Тэгвэл саяхан MIXX, Extacy зэрэг хамтлагуудыг продьюсерлож олны танил болгосон “Royal music” продакшныхан түүний ховор авъяас, хүчирхэг хоолойг “услах”-аар шийдэж 200 сая төгрөгийн уран бүтээлийн гэрээ хийх санал тавьжээ. Дөнгөж урлагийн ертөнцөд хөл тавьж байгаа залуу бүсгүй энэ ховор боломжийг алдахыг хүсээгүй бөгөөд DOLY’s продакшнаас өрх тусгаарлан эрч хүчтэй, залуу хамт олонтой нэгджээ. Тэд тун удахгүй орчин цагийн залуучуудад зориулсан цоглог хэмнэл бүхий клубын дуунуудаараа сонсогчдын сонорыг мялаах гэнэ.

Эх сурвалж: www.GREATNEWS.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.