Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“TIGER TRANSLATE 2013”–д урьж байна
Нийгэм

“TIGER TRANSLATE 2013”–д урьж байна

Урлаг Урлаг18/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_3325640x4809364176552013-06-17-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн авъяаслаг, эрч хүчтэй залуу уран бүтээлчдийг дэмжих, бусад орны уран бүтээлчидтэй өрсөлдөх, туршлага солилцох боломжийг нээж өгдөг “Tiger Translate 2013” наадам Улаанбаатар хотноо эхэллээ.

Дэлхийд таашаагдсан “Tiger” брэндээс 7 дахь жилдээ зохион явуулж буйуг хөтөлбөр нь “Streets Graffiti”сэдвийн дор явагдах юм.  Уран бүтээлчид нь “Грандхаан Айриш паб” дахь “Tiger” брэндийн “Action House”-дбайрлаж наадам дуустал долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригуудад  уран бүтээлээрээ өрсөлдөх гэнэ.

Гудамжны граффити урлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн төрөл бөгөөд Монголын залуусын хувьд ч хэдийнээ танил. Энэ удаагийн наадам “Streets Graffiti” чиглэлээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Ингэснээр илүү урлаг тал руугаа хувираад зогсохгүй уран бүтээлчдэд төрөлх их хотынхоо тоглож өссөн гудамжаа өөрсдийн эрч хүч энергиэр цэнэглэж, өөрчлөх боломж олгохыг зорьж байгаа юм.

Эрч хүч, их хотын хэмнэлийг мэдрүүлдэг “Tiger” брэндээс зохион явуулдаг энэхүү наадмын энэ жилийн онцлог нь  Улаанбаатар хотноо гудамжны урлагийн чиглэлээр 2 дахь удаагаа зохион явагдаж байгаа “Татум” наадмын уран бүтээлчид болох Францын уран бүтээлч Hое 2, Марио Аубуртин нар Tiger Translate 2013 хөтөлбөрт нэгдэх ба Францын Ди-Жэй “DJ No breakfast”, Германы Ди-Жэй “Kid Gringo” нар оролцож өөрсдийн шилдэг сэтүүдээс тоглоно.

Харин шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын урлагийн зөвлөлийн Хөгжлийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх дэд захирал O. Одгэрэл, Гудамжны граффити урлагийн төлөөлөгч уран бүтээлчС.Амгалан, “Монголиан Беверижс” компанийн Маркетингийн захирал Патси Лим нар ажиллах юм байна.

Ялагчийг 2013 оны 7 сарын 3-ны орой хаалтын арга хэмжээний үеэр үзэгчдийн өмнө туурвисан бүтээлээр нь дүгнэн тодруулах  юм. Ялагч маань уламжлал ёсоор “Tiger Translate-2013”,олон улсын наадамд зочлохоор Вьетнам улсын Хо Ши Минь хотыг зорих юм.

Ийнхүү “Tiger Translate”олон улсын наадам урлагийн хэн бүхэнд үргэлж нээлттэй байдаг ба Монголынхоо авъяаслаг уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг олон улсын хэмжээнд таниулан сурталчилдагаараа онцлог билээ.

Та бүхнийг энэхүү наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.







































www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.