Оросын хамгийн үзэсгэлэнт хот болох Санкт петербург хотоор аялцгаая. Тус хотын хамгийн өвөрмөц содон 18-р зууны түүхийг хадгалан үлдсэн түүхийн дурсгалт барилга,барималуудын гайхалтай зурагнуудаас та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.

Сонирхуулахад Санкт-Петербург (орос. Санкт-Петербург) нь Оросын Холбооны Улсын хот юм. Ленинград мужийн төв бөгөөд Холбооны хотын статустай юм. Хаант Орос Улсын нийслэл байсан. Хотын нэр нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай.

Тус хотыг байгуулсан Петр I хааны нэрээр нэрлэгджээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш (1914–1924) Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж Ленинград (1924–1991) гэж нэрлэж байв. Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу хот ба Европ тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр байдаг ажээ.
www.URLAG.mn

4155940492013-06-28-10-47[www.urlag.mn].jpg)

