Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Uvertura” хамтлагийнхан “Амьддаа бие биеэ хайрла” дууг клипжүүлж байна
Оддын амьдрал

“Uvertura” хамтлагийнхан “Амьддаа бие биеэ хайрла” дууг клипжүүлж байна

Урлаг Урлаг03/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
643991_553856397973693_1218635038_n8480797992013-07-03-11-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэлээс санаачлан зургаадугаар сарын 30-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” утга зохиолын өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү уншлага, өдөрлөгийг санаачилсан залуус яруу найрагч О.Дашбалбар агсаны “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийн “Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй” хэмээх мөрийг уриа болгосон байсан. Харин алдарт найрагчийн энэ шүлгэнд хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг аялгуу хийж дуу болгосныг энэ үеэр “Uvertura” дуулж, хуран цугларсан олны сонорт хүргэсэн юм. Энэхүү шүлгийг дуу болгохыг О.Дашбалбар агсаны охин Д.Индра санаачилсан бөгөөд “Аялгуу сайтай, маш сайхан дуу болжээ” гэсэн дүгнэлтийг үзэгч сонсогчдийн зүгээс өгч байлаа.

Уран бүтээлийн тоонд бус чанарт анхаардаг “Uvertura” хамтлагийн хоёр дахь цомгийн эхлэл болсон Монголын сонгодог бүтээлийн нэг “Амьддаа бие биеэ хайрла” дуунд “Анир” студийн захирал Б.Алтанхуяг ая хийсэн байна. Уг бүтээлийн бичлэгийг энэ оны өмнөхөн эхэлсэн бөгөөд чамгүй цаг хугацааны дараа ийнхүү бэлэн болж байгаа нь энэ ажээ. Энэ дуугаараа “Uvertura” хамтлагийнхан шинэ имидж бүрдүүлэлт хийж байгаа. Өөрөөр хэлбэл поп опера хамтлаг анхны рок опера бүтээлээ туурвиж байгаа нь энэ юм. Үүгээр ч зогсохгүй “Uvertura” хамтлагийнхан этник опера чиглэлээр дараагийнхаа уран бүтээлийг туурвиж эхлээд байгаа гэнэ.

“Амьддаа бие биеээ хайрла” дууны хувьд тун удахгүй клип болон үзэгчдэд хүрэх юм. Тодруулбал клипний зураг авалтад ороод байгаа бөгөөд энэхүү сонгодог бүтээлийн дүрсжүүлэлтийг тус хамтлагийн “Өнө мөнх орон“, “Цагийн аяс” зэрэг бүтээлийг хийсэн “MILL” студийнхэн хийж байгаа ажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Крис Рок “SNL”-д өнгөрүүлсэн он жилүүдээ коллежийн үетэй зүйрлэжээ

13/09/2026
Оддын амьдрал Урлаг

Бён У Сок 13 тэрбум воноор тансаг орон сууц худалдан авчээ

13/09/2026
Оддын амьдрал Урлаг

Терри Крюсын зурсан зураг цахим орчинд шуугиан тарив

12/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Венецийн кино наадмын шилдгүүд тодорлоо

14/09/2026

Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цом хүртлээ

14/09/2026

“Үйл хөдлөл ба орон зайн илэрхийлэл” уран баримлын үзэсгэлэнг дэлгэж байна

14/09/2026

Ф.М.Достоевскийн “Цагаан шөнө” өгүүллэгийг уншигчдын гарт хүргэх гэж байна

14/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.