Ихэнхи зураачид, гэрэл зурагчид өөрсдийн авьяас чадвараараа хүмүүсийн хүндэтгэл бишрэлийг олж авахыг нууцхан хүсдэг нь тодорхой. Тэгвэл сайн гэрэл зурагчдын бүтээл дэлхий ертөнц хүн төрөлхтөний амьдралыг өөрөөр харахад нөлөөлдөг. Гэхдээ зарим тохиолдолд утга нь үл ойлгогдох бүтээл туурвисан ч энэ нь урлагийн гайхалтай бүтээл болж хувирдаг. Харин эдгээр бүтээлүүд маш их үнэд хүрсэн ч энгийн иргэд бидний хувьд тийм ч үнэтэй санагдахгүй мэт.
1. Рейн II (1999)
Зурагчин – Андреас Гурски
Үнэ – $4,338,500
Андреас Гурски нь Германы алдарт зурагчин бөгөөд сүүлийн жилүүдэд өөрийн зургаа үнэтэй зарж буй зурагчдын тоонд багтана. 1999 онд тэрээр Рейн II зургаа дарсан бөгөөд зурган дээр далангийн дунд урсаж буй Реин гол болон бүрхэг тэнгэр харагдах аж. Тэрээр нийт 6 цуврал болгон "Рейн" голын зургийг даржээ. Хамгийн хачирхалтай нь энэ зургийг фотошопын тусламжтай хийсэн бөгөөд Гурски илүү дутуу зүйлсийг устгаснаар ганцxан Рейн болон далан үлдсэн байна. Ийнхүү зургаа янзалсны дараа тэрээр 185,4х363,5см хэмжээгээр хэвлэж, 2011 онд түүний зургийг 4,338,500 доллараар Кёльне дахь Моники Шпрют галерей худалдан авчээ. Хожим нь зургийг үл мэдэгдэх нэгэн уран зургийн цуглуулгачид зарсан гэнэ.
2. Нэргүй #96
Зурагчин – Синди Шерман
Үнэ – $3,890,500
Синди Шерман нь Америкийн гэрэл зурагчин бөгөөд дүрслэх урлагт нөлөөлж буй хамгийн хүчирхэг 100 хүний тоонд 2011 онд багтаж байжээ. Тэрээр өөрийгөө гэрэл зурагчин бус харин зураач хэмээн үздэг байна. Түүний хамгийн алдартай гэрэл зургуудын нэг нь #96 бөгөөд 1981 онд дарсан аж. Зурган дээр сэвхтэй, шар үстэй, дээшээ хараад хэвтэж буй охины дүрслэл бий. Шерманы хэлж байгаагаар түүний зураг гүн гүнзгий утга агуулгатай гэнэ. Энгийн нэгэн даруухан охин танилцах зарын сонин барьж амьдралд хөл тавих анхны алхмаа хийхийг эрмэлзэж байгаа гэсэн утгатай аж. Зургийг 2011 онд «Christie’s» дуудлага худалдааны уеэр нэр нь үл мэдэгдэх хүн худалдан авчээ.
3. Түүний төлөө (1973)
Зурагчин – Гилберт Прош болон Жорж Пассмор
Үнэ – $3,765,276
Британийн зураачид болох Гилберт Прош болон Жорж Пассмор нар нь перформанс төрлийн зурганд дуртай аж. 1973 онд дарсан тэдний гэрэл зураг нь 2008 онд өндөр үнэд хүрсэн бөгөөд зурган дээр үнэтэй хувцастай залуусыг дүрсэлжээ.
4. Нас барсан дайчид (1992)
Зурагчин – Жефф Уолл
Үнэ – $3,666,500
Канадын зурагчин Жефф Уолл нь том хэмжээний зургуудаараа алдартай бөгөөд ихэвчлэн тунгалаг суурин дээр зургаа гаргадаг нь түүний бүтээлийн онцлог болно. Харин тэрээр хамгийн сүүлийн зураг болох "Нас барсан дайчид" хэмээх зургаа Афганистанд албан хүчээр дарсан байна. Хэдийгээр бодит үйл явдал боловч зурган дээр байгаа хүмүүс бүгд жүжигчид аж. Зургийг дарах үед нүүр будалт болон костюм ашигласан боловч хожим нь компьютер дээр засварласан байна. Бэлэн болсон зураг 229х417см хэмжээтэй бөгөөд тунгалаг суурин дээр, тунгалаг хайрцганд хийсэн аж.
5. Нэргүй (ковбой) (2001–2002)
Зурагчин – Ричард Принс
Үнэ – $3,401,000
Ричард Принс үеийнхэн дундаа хамгийн алдартай гэрэл зурагчин бөгөөд түүнийг ийнхүү амжилтанд хүрэхэд 3 зураг ихээхэн нөлөөлжээ. Эдгээр зургуудын нэг нь "Ковбой" зураг бөгөөд энэ зургаараа тэрээр Америкийн энгийн нэгэн залууг илэрхийлэхийг зорьсон байна. Энэ зургаа "Мальборо"-д зориулан дарсан бөгөөд хожим нь "Christie’s" дуудлага худалдааны үеэр зарагджээ.
6. 99 цент II, диптих (2001)
Зурагчин – Андреас Гурски
Үнэ – $3.346.456
Дээр дурдсан «Рейн II» нь Гурскигийн цорын ганц амжилттай зураг биш бөгөөд түүний 99 цент II зураг нь ч гэсэн нэлээд үнэд хүрсэн байна. Зурган дээр өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг өрсөн супермаркет байх бөгөөд зарим нэг алдааг засахын тулд компьютер ашигласан болов уу. Зургийг 2007 онд Украйны бизнесмен залуу болох Виктор Пинчук худалдан авсан байна. Мэдээж ийнхүү үнэд хүрэхэд зураачийн нэр хүнд нөлөөлсөн байх магадлалтай.
7. Лос Анжелос (1998)
Зурагчин – Андреас Гурски
Үнэ – $2,941,755
Андреас Гурскийн бас нэгэн зураг нь Лос-Анжелосын зураг бөгөөд уг хотын шөнийн төрхийг харуусан болно. Зурагны гол санаа нь хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй бөгөөд энэ ертөнцдөө өөрийн гэсэн байр суурьтай болохыг илэрхийлсэн гэнэ.
8. Сарны гэрэл дэхь нуур (1904)
Зурагчин – Эдвард Стайхен
Үнэ – $2,928,000
Зурагчин Эдвард Стайхен XX зууны дунд үеэр бүтээлээ эд туурвиж байсан бөгөөд сүүлд нь Холливудын алдартангуудын хөрөг зургуудыг бүтээснээр нэлээд алдарт гарсан байна. Түүний хамгийн алдартай фото ажил нь Сарны гэрэл дэхь нуур бөгөөд 2006 онд "Сотбис" хэмээх дуудлага худалдааны үеэр зарагдсан аж. Энэ зураг нь одоог хүртэл гайхалтай хадгалагдсан зургуудын нэг юм.
9. #153 (1985)
Зурагчин – Синди Шерман
Үнэ – $2,770,500
Синди Шерманы бас нэг бүтээл нь нэргүй зураг #153 юм. Энэ зурган дээр нас барсан цэнхэр үстэй бүсгүй байх бөгөөд нэлээд эвгүй хөндий сэтгэгдэл төрүүлж байгаа аж. Гэхдээ л өндөр үнэд хүрч чадсан байна.
10. Билли Кид (1879–80)
Зурагчин – үл таних
Үнэ – $2,300,000
Билли Кидийг 21 хүн алсан хэрэгт буруутгаж байсан байна. Энэ зурагны хамгийн гол утга учир нь Билл Кидын цорын ганц зураг бөгөөд дахин ийм зураг байхгүй аж. 2011 онд Денвер дахь 22 дахь удаагийн «Brian Lebel’s Old West Show & Auction» дуудлага худалдааны үеэр зарсан юм. Гэрэл зураг цуглуулагч Уильям Кох зургийг 2 сая гаруй долараар авсан байна. Харин зурагчин нь 400 мянган доллараар л зарах байх хэмээн бодож байсан гэдэг.
www.URLAG.mn