Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Чойжилжавын ГУНГААСҮХ
Дүрслэх урлаг

Чойжилжавын ГУНГААСҮХ

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gungaasuhweb368962932012-04-30-20-12[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Монгол улсын Ардын зураач 
Чойжилжавын 
ГУНГААСҮХ

1944-11-15-нд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Ар асгат гэдэг газар төржээ. 1965 онд Барилгын техникумын зураг төслийн анги, 1971 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын театр, кино, хөгжмийн дээд сургуулийг тайзны зураач мэргэжлээр тус тус төгссөн.
1965 оноос УДБЭТ-д зураач, ерөнхий зураач, зөвлөх зураачаар ажиллаж байна.
1991 онд УГЗ, 2005 онд Ардын зураач цол хүртсэн. Дэлхийн залуучууд оюутны их наадам , ОХУ, Польш, Герман зэрэг улсад болсон Монголын соёлын өдрүүдийн концерт, төрийн олон концертуудад зураачаар ажилласан байна.
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой", С.Гончигсумлаа "Үнэн", А.Дагомыжский "Лусын дагина", Ж.Пуччини "Чио Чио Сан", "Алеко”, Дж.Верди "Травиата", Ж.Пуччини "Тоска", М.Кобаль "Чоно ба долоон ишиг", Г.Дарамзагд "Нүүдлийн замд", Ж.Бизе "Кармен", Д.Лувсаншарав "Нүцгэн ноён", Х.Билэгжаргал "Ламбугайн нулимс", Э.Чойдог "Хөгжмийн эгшиг", Дж.Верди "Риголетто", Дж.Перголези "Зарц хатагтай", Т.Хренников "Шуурганаар", Ц.Нацагдорж "Үүлэн заяа", Х.Билэгжаргал "Гэрэл сүүдэр", Дж.Верди "Отелло", Ж.Пуччини "Турандот", Ц.Нацагдорж "Өгөөдэй хаан", Дж.Верди "Трубадур", Д.Жанчив "Хөх торгон дээл", Ц.Нацагдорж "Гэсэр", Д.Лувсаншарав "Хар Хорум", Б.Шарав "Чингис хаан" зэрэг дууриуд, С.Прокофьев "Золушка", Ж.Чулуун "Уран Хас", П.И.Чайковский "Хунт нуур", З.Хангал "Эрдэнэсийн уулс", А.Хачатурян "Спартак", Л.Делиб "Корсар", П.И.Чайковский "Нойрссон гүнж", Ц.Нацагдорж "Гүюг хаан", И.Стравинский "Гэгээн хаврын ёслол", Л.Минкус "Баядера", Л.Минкус "Пахита", А.Батдэлгэр "Гэсэр Номун Хан" зэрэг балетуудад ерөнхий зураачаар ажиллажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

04/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.