Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Б.Отгонтүвдэнгийн “Төвөргөөн чимээ” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Үзэсгэлэн

Б.Отгонтүвдэнгийн “Төвөргөөн чимээ” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Урлаг Урлаг13/08/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1_tulam_bulalldaan_2._400x200_zoton_tos5197174812013-08-13-11-54[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  976 галерей наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 5-ны хооронд И.Е.Репиний нэрэмжит Улсын уран зураг, уран баримал, уран барилгын академийн анхны монгол багш, зураач Бадамын Отгонтүвдэнгийн "Төвөргөөн чимээ" үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Орост төдийгүй олон улсын тавцанд нэр хүндтэй тус академийг төрийн шагналт, ардын зураач Л.Гаваа, төрийн шагналт До.Болд, урлагийн гавьяат зүтгэлэн Я.Оюунчимэг нарын Монголын 60 уран бүтээлч төгссөн байдаг. Тэгвэл Б.Отгонтүвдэн тэднийг залгамжлан суралцаж, өнгөрсөн жил академийг дүүргэсэн бөгөөд сургуулиасаа багшлах урилга хүлээн авсан нь бахархууштай. Түүний тухай И.Е.Репиний академийн профессор, ОХУ-ын ардын зураач Владимир Симонович Песиков "Би түүнтэй Петербургт сурахаар ирэхэд нь танилцсан юм. Ажлуудаас нь авъяас, эрч хүч харагдсаны дээр тун ч нээлттэй зантай байсан учраас надад шууд л таалагдсан. Тиймээс тэр залууг урландаа авахад маш идэвхтэй ажиллаж эхэлснээр аажим аажмаар уран бүтээлийн хувьд өсөж, бүтээлүүд нь сонирхолтой болсоор байв. Тэрбээр уран бүтээлдээ өөрийн эх нутаг, гарал үндэсийг голчилдог нь их чухал. Дипломны ажлаар зурсан бүтээлүүд нь манай сургуульд сүүлийн жилүүдэд гараагүй амжилтыг олсныг онцолмоор байна. Бүтээл нь хөрөг, пейзаж, этюд, натюрморт гээд өргөн цар хүрээтэй. Түүнийг миний урланд суралцаж, төгссөнд би тун ч баярлаж, бахархдаг. Цаашид ч Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд нэр хүндтэй, гарамгай уран бүтээлч болно гэдэгт нь итгэдэг" гэж ярьсан юм.

Үзэсгэлэнд түүний 30 гаруй бүтээлийг дэлгэхээс хамгийн том нь төгсөлтийн ажлын хоёр зураг. Казах түмний үндэсний наадгай "көк пар"  буюу тулам булаалдах тоглоомыг дүрсэлсэн уг ажил И.Е.Репиний академийн шилдэг төгсөлтийн ажлаар шалгарсан юм. Б.Отгонтүвдэн 2х4 метрийн асар том хэмжээтэй тэдгээр бүтээлээ  эх орондоо анх удаа дэлгэх гэж буй нь энэ. Тэрбээр энэхүү бүтээлийнхээ тухай "Монголд амралтаараа ирэхдээ хөдөөгүүр явж судалбар, таталбар хийж, ахуйтай ч танилцаж явдаг. Тэр дундаас санаагаа олж, багш нар ч дэмжсэн. Ажлаа эхлэхийн тулд нэн түрүүнд бетно буюу хүнд өнгөний тоглолтоо олох нь чухал. Өөрөөр хэлбэл тухайн хавтгай дээр хүнд, бараан өнгөнүүд хэрхэн сүлэлдэн орших вэ гэдгийг олж чадвал зургийн тал хэсэг бэлэн боллоо гэсэн үг. Энэ сүлэлдээнийг төрөл бүрээр туршиж, үзэж, хайна. Үүний дараа баатрууд, хөдөлгөөн, нүүрний хувирал дээр ажиллаж эхэлнэ дээ. Дипломын ажлын гурван зургийн зохиомж, сэдэв нь адилхан ч дүрүүд, үйл явдал тохиож буй газрын хувьд өөр, өөр. Эхнийх нь XIII зууны үеийн баатруудын тулам булаалдан наадаж буйг дүрсэлсэн бол хоёр дахь нь хувьсгалын үед шилийн сайн эрчүүдийг харуулсан. Харин гурав дахь зургийн баатрууд нь наадгайн эзэн болох казах түмэн юм. Эхний зургийг академи фондондоо авсан бол шилдгээр шалгарсан дипломын ажлын нөгөө хоёр зургийг энэ зун эх орондоо авчирч үзэгчдэд дэлгэхээр болсон" хэмээн хэллээ.

Та бүхэн үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирж, И.Е.Репиний академийн төгсөлтийг шилдэг бүтээлтэй танилцан, уран бүтээлчтэй нь уулзаж, ярилцлага авах боломжтой.
                                                                                      
99051127, 99819000, 99750959
                                                                                                [email protected]                                                                                                                                              
976 галерей, MaxMall төвийн тавдугаар давхар

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг нээлээ

02/03/2026
Үзэсгэлэн Урлаг

“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг дэлгэнэ

27/02/2026
Үзэсгэлэн Урлаг

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026

Засагт хан хошууны тамганы хуулбар, тамганы хайрцаг хадгалагдаж байна

04/03/2026

Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ

03/03/2026

Марк Цукерберг 170 саяар харш худалдаж авчээ

03/03/2026

“Actor Awards 2026” наадмын улаан хивсний ёслолоос

03/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.