Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол цуур” төслийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно
Нийгэм

“Монгол цуур” төслийн хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно

Урлаг Урлаг14/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2ceab38e39d04614af2a3e70a0bdab938903215762013-08-14-10-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, түүний харъяа Соёлын Өвийн Төв, “Хүннү цуурчдын холбоо” ТББ хамтран зохион байгуулж байгаа “Цуурын уламжлалт урлагийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний хурал  8-р сарын 14-ний 10 цагаас Хүүхдийн номын ордоны Швейцарийн танхимд эхэлнэ. Хуралд цуурч, судлаач эрдэмтдийн монгол цуур хөгжмийн домог уламжлал, хийц бүтэц, өнөөгийн байдал, бусад урлагтай харилцан шүтэлцэх нь, мэргэжлийн сургалтанд хэрхэн ашиглах тухай зэрэг 10 гаруй илтгэл тавигдах юм байна. Мөн “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг явагдах юм.

 Цуур хөгжим нь  Монголчуудын утга соёлын ховор хосгүй өвийн нэг  төдийгүй  ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын Биет бус өвийн жагсаалт”-д орсон  билээ.  Гэвч Монголчуудын нүүдлийн  соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн энэхүү өв нь эзэн хүнтэйгээ хамт алга болж, устаж мартагдах аюул тулгараад байгаа Соёлын Биет Бус Өвийн төрөл зүйлийн нэг юм. 

Баруун монголын Урианхай ястаны цуурдах уламжлалыг өвлөсөн сүүлчийн гарамгай төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын харъяат Паарайн Наранцогт агсаны амьд ахуйдаа зааж сургасан нутгийн зарим авъяастан, түүний хүүхдүүд, ач, зээ нар болон цуурдах эрдмийг шимтэн сонирхсон цөөн тооны авъяастнууд энэхүү ховор нандин урлагийг аварч үлдэх итгэл найдвар болж үлдээд байна.

2006 онд алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтдийн санаачлагаар ирээдүйн цуурчдыг бэлтгэх анхан шатны сургалтыг Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон аймгуудад явуулж, 50 гаруй залуу цуурчид амжилттай суралцан төгсчээ. Мөн цуур хөгжмийг СУИС болон Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудад сонгон суралцах хэлбэрээр заах эхлэл тавигдаж байна.

Цаашид хүн төрөлхтний ховор хосгүй өвийн зэрэглэлд багтсан Соёлын Биет бус өвийн энэ төрөл зүйлийг хамгаалах, судлах, сурталчлах, хойч үед сурган өвлүүлэх замаар оршин тогтнох, амьдарч хөгжих чадварыг хангах нь тулгамдсан зорилт болж байна.

            Энэ ажлын хүрээнд “Цуурын уламжлалт урлагийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” эрдэм шинжилгээний энэхүү хурлыг Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам, түүний харъяа Соёлын Өвийн Төв,   “Хүннү цуурчдын холбоо” ТББ хамтран зохион байгуулж байна.  

Хуралд цуурч, судлаач эрдэмтдийн монгол цуур хөгжмийн домог уламжлал, хийц бүтэц, өнөөгийн байдал, бусад урлагтай харилцан шүтэлцэх нь, мэргэжлийн сургалтанд хэрхэн ашиглах тухай зэрэг 10 гаруй илтгэл тавигдах болно. Мөн “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг явагдах юм.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026
Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын хятад хэлний өдөрт зориулж уран бичлэг, дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээв

21/04/2026

Алек Болдуин дахин шүүхэд дуудагдлаа

20/04/2026

“Титаник” хөлгийн аврах хантааз 670 000 еврод зарагдлаа

20/04/2026

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна

20/04/2026

Шинэ үеийн монгол кинонуудыг МИАТ-ийн олон улсын нислэгээр толилуулна

20/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.