Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Жүжиг»П.Үүрийнтуяа : Өөрчлөлт /Эхлэл/
Жүжиг

П.Үүрийнтуяа : Өөрчлөлт /Эхлэл/

Урлаг Урлаг16/08/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1146703_611316912246269_1998300052_n4123652372013-08-16-16-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Гэрлээ Дарханд суурьшаад удаагүй, энэ жил оюутан болж ирсэн тэр энэ хоттой төдийлөн танилцаж амжаагүй. Гэвч тэр нэг л зүйлийн төлөө энд суралцахаар ирсэн. Эмч болох зорилгоо биелүүлж, сайн эмч болж сайхан амьдрахын тулд өөрийн таньж мэдэхгүй мөн ганц ч хамаатан садан гэх хүнгүй энэ газар ирсэн. Гэсэн ч хар багаасаа айл гэр болж тоглож өссөн багын сайн найз Сайнаа нь энд хамтдаа суралцана гэсэн учир түүнийг л гэж энд итгэл дүүрэн инээмсэглэлтэйгээр ирсэн. Зулай зулайгаа гишгэж төрөөгүй ч тэр хоёр яг л нэгэн эхийн эгч дүүс шиг эвтэй өсчээ. Хамтдаа дэггүйтэн тоглож байсан балчир охид одоо нэг өрөөнд хамт амьдарч байна. Сургууль соёл ч эхлэж аравдугаар сар эд дундаа орж өвлийн хүйтэн салхи үлээнэ. Нэгэн өдөр Гэрлээ сургуулиасаа иртэл Сайнаа байсангүй. Ширээн дээр "Гэрлээ найз нь нэг тийшээ явчихаад ирье. Миний найз дэлгүүрээс хүнсний юмнуудаа авчихаарай. Найз нь орой ирнэ ээ. Сайнаа" гэсэн гарын үсэгтэй зурвас үлдээсэн байв. Гэрлээ үүнийг уншиж дуусаад орон дээрээ хэсэг амрах гээд хэвттэл нам унтчихаж. Гэрлээг сэртэл нар аль хэдийн жаргачихсан гэгээ бараг тасарч байв. Гэрлээ сандран цагруу хартал 21 цаг 19 минут болж байв. Аз болж тэдний ордог дэлгүүр нь оройн 22 цаг хүртэл нээлттэй байдаг юмсанж. Гэрлээ яаран сандран гарахдаа савхи хэтэвч хоёроо ум хумгүй шүүрэн авч гэрлээ ч унтраалгүй бас утсаа орхиод хаалгаа түгжин гарав. Дэлгүүрийн худалдагч эгчтэй мэндэлж өдөр тутмын хүнсээ цуглуулж аваад байрныхаа зүг алхаж яваад яасан ч учирч болохгүй шүү гэж Сайнаагийн захиж байсан үгний эзэн болох сургуулийнх нь атман Төгсөө байрных нь гадаа байхыг олж харав. Тэнд бас гудамжны хулигаан хэдэн залуус түүнтэй маргалдаж байв. Гэнэт хэн нэгний хүчтэй нудраганы тас хийх дуу гарч байрны өмнө зогсож байсан залуус зодолдож эхлэв. Энэ үед байрруугаа орж ч чадахгүй буцаж ч чадахгүй ацан шалаанд орсон Гэрлээ Сайнаа руу залгах уу цагдаа дуудах уу гэж бодон халаасаа тэмтэртэл утас нь байхгүйг санаж айдас нь улам нэмэгдлээ. Айснаасаа болж хөл нь яаж салганаж байгааг гайхаж, байрны булангаас юу болж байгааг шагайн зогсоно. Тэдний хүчний зөрүү тун их учир энэ зодоон аль хэдийн дууссан байх гэж бодсон ч Төгсөө тэднийг бүгдийг нь дийлчихэж. Гайхалтай, гудамжны хөвгүүд цөм ёололдон зугтаж эхлэв. Гэрлээ одоо л нэг гэртээ орж болох нь гэж тайвшираад байрны булангаас гарч иртэл Төгсөө түүнийг харах нь тэр! Гэрлээ айсандаа барьж явсан тортой юмаа унагачихав. Төгсөө түүний зүг алхаж явна. Өндөр нуруу, өргөн цээжтэй гарын булчин нь зангирсан  хоёр гар нь нил цус болсон том залууг яг урд нь ирэхэд хар хурдаараа зугтахыг хүсэвч хөл нь хөшчихөж. Гэрлээ айж байсан ч зориг гарган дээшээ хартал Төгсөөгийн хав хар нүд түүнийг ширтэж байх нь тэр. Гэрлээ Төгсөөг ийм ойрхноос харахдаа түүний царайнд өөрийг нь татах нэг зүйл байхыг анзаарч, хацар нь ягааран гайхан зогсож байтал Төгсөө тортой зүйлийг нь газраас авав.

-Танайх энэ байр биз дээ. Орц чинь гэрэлгүй байна, би хүргээд өгье гээд орц руу нь оров. Тэднийх 3 давхрын 33 тоотод байдаг. Гэхдээ Гэрлээ түүнд давхраа ч хэлээгүй байтал яг 3 давхарт ирээд зогсов. Сайнаа ирсэн л байгаасай гэж бодож байтал

-Гэрлээ чи надад таалагддаг… гэж Төгсөө аяархан дуугаар хэлэв. Яг юу болоод байгааг Гэрлээ ойлгохгүй сандарч  байхад

-Гэрлээ! Чи хаагуур явж байгаад ирэв ээ? гэх Сайнаагийн цангинсан дуу сонсогдов. Гэрлээ эргэж хартал Сайнаа түүнрүү гүйн ирж явна.

-За, маргааш уулзья. Сайхан амраарай гээд Төгсөө шатаар уруудан гүйв. Гэрлээ энэ шөнө чухам юу болсныг сайн ойлголгүй үлджээ. Гэхдээ түүний амьдрал энэ өдрөөс хойш хэрхэн яаж өөрчлөгдөхийг зүүдлээчгүй яваа

Үргэлжлэл бий …
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Төрийн шагналт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд тавилаа

05/06/2025
Утга зохиол Урлаг

“С.Дашдооров судлал” улсын II уралдааны шилдгүүд шалгарлаа

04/06/2025
Утга зохиол Урлаг

“Хөл хорионы хэсүүлч”

02/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.