Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран барималч А.Очирболдын “Өнгөгүй өнгө” үзэсгэлэнд саатаарай
Үзэсгэлэн

Уран барималч А.Очирболдын “Өнгөгүй өнгө” үзэсгэлэнд саатаарай

Урлаг Урлаг19/08/2013Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6f0291bd7603063boriginal_copy9447936032013-08-19-12-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Урчуудын Эвлэлийн шагналт уран барималч А.Очирболд уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ “Өнгөгүй өнгө” хэмээн нэрлэжээ.


Гангаар урласан уран барималын бүтээлүүд нь уран барималчийн авьяас, сэтгэлгээ, туурвил зүйн шинэ шийдэл нээлтээр арвин бөгөөд байгаль ертөнцийн гэрэл сүүдэр, өнгө аялгууг өөртөө тольдон хүмүүст буцаан харуулж байгаагаараа маш өвөрмөц уран барималууд болсон байна.

“Өнгөгүй өнгө” үзэсгэлэн энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Арт галерейд болох бөгөөд үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 16.00 цагт болно.

“Орлой гурван зээрд”, “Би”, “Монгол”, “Үүлэн чөлөө”, “2222” зэрэг арван шилдэг барималаа дэлгэсэн А.Очирболдын үзэсгэлэн залуу уран бүтээлчдийн ур чадвар шинэ өндөрлөгт хүрсэнийг харуулж байна.

Уран барималч А.Очирболд нь “Буур Жамьян” (1998), “Дэмүүл Арслан” (1999), “Чингүнжав” (2010), “Цогт тайж” (2012) зэрэг арван гаруй том хэмжээний бүтээл туурвисан шилдэг залуу уран бүтээлчдийн нэг бөгөөд анхны бие даасан энэ үзэсгэлэн нь түүний туурвилын цоо шинэ өндөрлөгийг илтгэнэ.

Орлой нутгийн хүүгийн үзэсгэлэнгийн онцлог нь ган болдын өнгөгүй гялалзсан толинд ертөнцийн өнгө бүхэн солонгорон тусах ер бусын хэм хэмнэл бүхий орчлонгийн ой санамжийн цаглашгүйг үгүүлж, хүмүүст шинэ мэдрэмж шинэ хөг аялгууг мэдрүүлэхийн хамт хүмүүс өөрийгөө уран бүтээлчийн сэтгэлийн толинд дүрслэн үзэх өвөрмөц шийдлүүдийг бүтээлдээ агуулснаараа бодит байдал ба хийсвэрлэл, өнгө ба өнгөгүй, үнэн ба зэрэглээ, харагдах хийгээд эс харагдахын дотоод чинадыг хүүрнэх ажээ.

Товч намтар

Аюурзанын Очирболд нь 1976 онд төрсөн бөгөөд 1998 оноос уран бүтээлээ туурвиж байна. Тэрээр дүрслэх урлагийн дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгссөн бөгөөд “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай барималуудыг бүтээсэн билээ. Түүний бүтээлүүд нь хамтарсан үзэсгэлэнгүүд болон Солонгос, Хятад, Орос зэрэг улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож байжээ. А.Очирболд нь 1998 онд “Шилдэг залуу уран бүтээлч”, 2008 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2008 онд Монголын Залуу уран  бүтээлчдийн Анхдугаар уралдаанд “Хөх  цэрэг” бүтээлээр  “Гран При” шагнал 1000$ хамт, 2010 онд “Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит Шагнал”, 2010 оны “Намар” үзэсгэлэнгийн оны “Шилдэг уран бүтээл” шагнал болон МУСТА, “Aлтан гадас” одон хүртэж байсан авьяаслаг залуу уран бүтээлч юм.



Ч.БОЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Эрхүүгийн зураачид монгол орныг дүрсэлсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргав

24/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Fifty” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ

23/04/2026
Үзэсгэлэн Урлаг

“Эсгийн гайхамшиг-Шинэ дуу хоолой” эсгий урлалын өнөөгийн өнгө төрх

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.