Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёл урлаг, боловсролыг дэмжих “Урбан Номадс” төсөл
Нийгэм

Соёл урлаг, боловсролыг дэмжих “Урбан Номадс” төсөл

Урлаг Урлаг30/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6ahs4h991t2kq7havh9eq4k48e8238025082013-08-30-12-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Урбан Номадс” төслийн хамт олон улаанбаатарчуудад тун удахгүй цуврал төслөө дэлгэх нь ээ. Урлагийн олон төрлөөр дамжуулан таван сэдвээр таван долоо хоног үргэлжлэх уг төслийг ХБНГУ-д төвтэй “Урбан Номадс” төслийн хамт олон танилцуулахад бэлэн болжээ.

Урбан Номадс “Crossing Identities“ буюу эрхлэгчид, мэргэжилтнүүд, сонирхогчдын төсөл нь ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монгол-Германы хооронд дипломат харилцаа үүссэний 40 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээний нэгээхэн хэсэг юм. Үүнд Монгол, Германы болон олон улсын уран бүтээлчид, философичид, монгол хэл судлаачид, хот төлөвлөгчид болон соёл урлаг судлаачид оролцох бөгөөд тэд таван баг болон хуваагдаж, хотжилтын үеийн нийгмийн бодит байдал, тулгамдсан асуудлуудыг дүгнэн шинжиж хэлэлцэх юм.

Мөн түүнчлэн СУИС-ийн болон  МУИС-ийн герман хэл судлалын ангийн нийт 50 гаруй оюутан, 24 гадаадаас уригдан ирж байгаа багш, оюутан, уран бүтээлчид, хотын ард иргэдтэй хамтран анх удаа хотын гудамж талбайд, сэдэвчилсэн үзүүлэн тоглолт хийж түүнтэй холбоотой ярилцлага, арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.

Эдгээр таван баг нь ирэх есдүгээр сард өнөөгийн их хотын нүүдэлчдийн талаарх судалгаа хийж, ярилцаж, шинэ мэдээлэл мэдлэгийн талаар сургалт зохион явуулах юм. Ийнхүү олж авсан мэдлэг мэдээлэл дээрээ тулгуурлан тухайн орны уран бүтээлчид болон ард иргэдтэй хамтран “Урбан Номадс” “Community Art & Development Project”-ийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь орчин цагийн нүүдэлчдийн мөн чанар, хувь хүний хөгжил, монголын соёлын өвийн олон асуудлууд, хотын хөгжил болон байгаль орчны хамгаалалтад иргэдийн зайлшгүй оролцоо, хотын захын гэр хороолол буюу нийгмийн харилцаа, хангамжаас гадуурхагдан үлдсэн давхрагийнхний нийгмийн асуудал зэргийг хөндөн, урлагийн төрөл бүрийн хэлбэрээр илэрхийлэн үзүүлэх юм. Үүнд маш өргөн хэмжээгээр ард иргэдийг татан оролцуулж, улс төр, уран сайхны чөлөөт индэрийг бий болгох аж. Монголын уран бүтээлчид, судлаачид, оюутнууд нь энэхүү төслөөр дамжуулан нүүдэлчдийн ахуй амьдралын олон зуун жилийн түүхтэй туршлагийг орчин цагийн Германы болон олон улсын соёлын хөгжил ба түүний томъёлолын асуудалд харицуулан жиших боломжийг олгож, нөхцөлийг бүрдүүлэх нь ээ. Мөн түүнчлэн “Урбан Номадс”-ын соёл урлаг, боловсролыг дэмжих төсөл нь нийгэм, улс төр,  эдийн засгийн тулгамдсан асуудлуудийг урлагийн үзүүлбэрийн хэлбэрээр, ард иргэдийн оролцоотойгоор илэрхийлэн үзүүлэхийг зорьж байгаа аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026

Эртний амьтдын ховор олдворууд Дархан-Уул аймгийн музейд хадгалагдаж байна

10/09/2026

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.