Зохиогч: Урлаг

Жүжигчин, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар хамтран “Аримун” продакшн байгуулж, анхны уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоо энэ сарын 29-ний өдөр нээхээр бэлдэж байна. Киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, “Фантастик” продакшны жүжигчин Б.Тамир нар тогложээ.

Read More

Хүмүүний амьдралд жаргал зовлон, баяр гуниг, хайр дурлал, хагацал учрал байгаа цагт дуу төрсөөр, дуучид дуулсаар л байх болно. Дуу хөгжим гэдэг хүний сэтгэлийг сэргээн уярааж, ухаарал уярал хайрлаж байдаг агуу ид шидтэй, ая эгшигийн дээд. Монгол түмэн хэзээнээсээ дууч ард түмэн.

Read More

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа бие даан цомог гаргахаар шуударчээ. Цомогт нь багтах анхны бүтээл нь “Би чиний хайртай бүсгүй” дуу болж байгаа аж. Өмнө нь шинэ бүтээл дээр ажиллахад “Гурван охин” хамтлагийнхаа хоёр гишүүнтэй хувааж ачааллыг хуваалцдаг байсан бол энэ удаад бие даан уран бүтээл хийхэд бүх ажлыг ганцаар амжуулах үүрэг хариуцлага ирж байна гэдгийг тэрбээр тодотгов.

Read More

Түмэн олондоо “Сайхан ч юмдаа монгол хүн болж төрөх”, “Сайхан Монгол бүсгүй”, “Хайраа”, “Харц” зэрэг олон сайхан дуунуудаараа хэдийнээ танил болсон дуучин Н.Ундрал ээлжит шинэ уран бүтээлээ хүн бүхэнд “ӨӨДРӨГ ГЭГЭЭН” бүхнийг хүсэн бүтээж дуулж амилуулжээ.

Read More

Ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлох “Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт эхлэх ажээ. Тус наадамд манай улсаас топ модель Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар оролцохоор болжээ. Тэд дэлхийн шилдэг дизайнеруудын загварыг амилуулахаас гадна монгол үндэсний хувцсаа гайхуулах юм. “Дэлхийн загварын долоо хоног” нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд дэлхийн загварын чиг хандлага юуг эрэлхийлж байгааг харуулах зорилготой. Үүнээс гадна загвар зохион бүтээгчдийн сор болсон бүтээлийг дуудлага худалдаанд оруулдгаараа онцлог юм.

Read More

1961 онд “Алтан өргөө” Монголын уран сайхны кино дэлгэцийн бүтээл болж, та бидний сэтгэлд хоногшин үлдсэн түүхтэй. Эл киног үзээгүй хүн ховор. Тэгвэл “Алтан өргөө” киноны симфони чуулбарыг Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим үзэгчдэд сонордуулах гэж байна. Тоглолт 2019 оны гуравдугаар сарын 15-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа болно. Тоглолтын үеэр хөөмий, хуучир, төгөлдөр хуурын дан хөгжмийн бүтээлийг мөн толилуулах ажээ.

Read More

Дуурийн дуучин маань Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа дахин уран бүтээлд тоглох болжээ. Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд “Чингис хаан” одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж байгаад, урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон юм.

Read More