Зохиогч: Урлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖМИЙН УРЫН САНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ШИЙДЭЛ” сургалт, семинарыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Read More

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” чөлөөт бүжгийн наадам юм.

Read More

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6/41 тоот тушаалаар ХБНГУ-ын иргэн Рудольф Вагнер Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон. Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Р.Вагнерт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гардуулан өгөв.

Read More

Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо буюу ELIA-гийн Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал Д.Уранчимэг сонгогдсон тухай таатай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Анх 1990 онд байгуулагдсан Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо нь өдгөө 47 орны 350 урлагийн их сургуулиуд, 300.000 гаруй оюутнуудын төлөөллийг сүлжээндээ нэгтгээд байна.

Read More

Дэлхийн урлаг соёлын академийн гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч билээ. Монголын утга зохиолд өөрийн гэсэн өвөрмөц төрхийг бий болгосон түүний шүлэг, зохиол нь гүн сэтгэлгээний, дахин давтагдашгүй байдаг. Тэрбээр өчигдөр /2018.11.26/10 боть номынхоо нээлтийг Black box театрт хийлээ.

Read More

Үндэсний урлагийн их театр 68 дахь жилийн өвөл цагийн нээлтээ Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулан тавьсан “Наран тамгатай талын Монгол” бүрэн хэмжээний концертоор хийх гэж байна. Концерт 2018 оны арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 18:00 цагаас тоглогдоно. Тус тоглолтод Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн их найрал, зууны манлай бүжиг дэглээч Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцох ажээ.

Read More

Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, 2018 оны амжилт, бүтээлээ дүгнэж шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах “Ган үзэг-2018” оны тэргүүн наадам 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Crocus Event Hall”-д болно. Наадмын шагналын сан 99 сая төгрөг байх бөгөөд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинацуудад нийт 28 төрөлд нэр дэвшүүлэн, шалгаруулах юм.

Read More

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, хүүхэд залуучуудад зориулсан, хүүхдийн номын хамгийн том хямдралтай үзэсгэлэн, худалдаа нийслэл хотод маань анх удаа болох гэж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь “Уншлагыг дэмжих 2021” төслийн хүрээнд 12 дугаар сарын 1,2-ны Бямба, Ням гарагт Соёлын төв өргөө болон Улаанбаатар хотын номын санд зохион байгуулагдах нь ээ.

Read More