Зохиогч: Урлаг
Монгол, Япон Улсуудын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжин 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаа бэхжин соёлын хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ. Үүний тод илрэл бол Монголын ард иргэдэд Японы соёлыг түгээх 9 дэх удаагийн “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ юм.
Киргизстан Улсад жил болгон зохион байгуулагддаг “Дэлхийн нүүдэлчдийн наадам” энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус наадамд төв азийн бүсэд орших Киргизстан, Казахстан, Азербайжан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, Турк, Афганистан болон Монгол зэрэг нүүдэлчин соёл уламжлалтай улс орнуудын оролцдог аж. Морины уралдаан, нум сум, Бүргэдээр агнах зэрэг нүүдэлчин соёлтой ард түмний уламжлалт соёл болон спортоор өрсөлдөхөөр 77 орны 7200 гаруй үндэсний болон ардын урлагийнхан, тамирчид чуулжээ. Уг наадам нь Киргизстан улсын Чолпон-Ата хотод гуравдах удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 2-8 хооронд болж байна.
Монголын Урчуудын Эвлэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Улаанбаатар-2018 Олон улсын дүрслэх урлагийн наадам”-ыг 2018 оны 09 дугаар сарын 05-12-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тус наадмын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус наадам нь дүрслэх урлагаар дамжуулан олон нийт болон залуу үеийнхний урлаг соёлын боловсролыг нэмэгдүүлж, Монгол Улсын Дүрслэх урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготой бөгөөд олон улсын уран бүтээлчдийн бүтээлүүдээс эх орондоо дэлгэн үзүүлснээр улс орнуудын урлаг соёлын ялгааг дүгнэн харах боломж нээгдэж байгаагаараа онцлог юм.
2018-09-05 16:17:092018-09-05 16:20:33 “Black Swan” киноны од Венсан Кассель өнгөрсөн сарын 24-нд 21 настай Францын модель Тина Кунакейтай Францад хуримаа хийжээ. Жүжигчин Венсан Кассель “New York Times”-д өгсөн ярилцлагын үеэр “Шинэ амьдрал эхлүүлэх боломж байна. Би 52 настай ч 21 настай охинтой гэрлэж байна. Гэхдээ насны ялгааг эргэцүүлж үзсэн. Хүүхэд бол энэ дэлхий дээрх хамгийн гайхалтай зүйл. Бид хүүхэдтэй болох хүсэлтэй байна” хэмээн хэлжээ. Венсан Кассель 1999 онд Италийн алдарт жүжигчин Моника Беллуччитай гэрлэж хоёр хүүхэдтэй болсон ч 2013 онд салсан юм. 1 2 4 5 6 7 8 9 10 11 12 13
Уран бүтээлч, залуу дуучин Б.Анхбаяр буюу A Cool нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Unfriend” аяны элчээр сонгогдож, өсвөр үе, залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм байна. Энэ хүрээнд дуучин Б.Анхбаяртай ярилцсанаа хүргэж байна. -Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр та элчээр ажиллахаар болсон. Цаашид энэ чиглэлийнхээ дагуу ямар ажил хийнэ гэж төлөвлөж байна вэ? Манай улсын хамгийн том баялаг, бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөө би үргэлж “За” гэж хэлдэг. Нөгөө талаас тэдгээрийн аюулгүй байдал, сурч хөдөлмөрлөх эрх, хэрхэн зөв боловсон хүн болох талд дээр аав хүний үүднээс ханддаг гэхэд…
· Найдвартай хүнийг. Аливаа ажлыг гүйцэтгэхэд найдвартай байдал хамгийн чухал. Итгэл дааж, цагтаа багтааж, үүргээ гүйцэтгэдэг байх нь ажил олгогчдын хамгийн түрүүнд хүсдэг зүйл юм. · Урам зоригтой хүнийг. Дургүйд хүчгүй гэж үг бий. Тиймээс ажилдаа дуртай, урам зоригтой үүрэг гүйцэтгэгч нь байгууллагын хувьд үнэт капитал болно. · Компанийн нэрийг гутаахгүй хүнийг. Хувь хүн ажлын байран дээр сайн байх нэг хэрэг. Үүнээс гадна тэр хүн тухайн компанийн төлөөлөл гэдгээ үргэлж санаж байх хэрэгтэй. Нэгэн жишээ дурдахад үнэн сайн номлогч, ажлын бус цагаараа шоудаад байвал ямар хэрэг байх билээ? · Эрмэлзэлтэй хүнийг. Ажлаа сайн гүйцэтгэдэг, бусадтай сайхан харилцах гэдэг бас л хангалтгүй…
Хэл хэрхэн бие даан хурдан сурах талаар хэл шинжлэлийн экспертүүдийн зөвлөгөөг хүргье. Мэдээж хүн бүхэнд тогтсон арга барил бий ч гэлээ, тэднээс нэмж суралцах, санаа авах зүйл байх нь мадаггүй юм. Aaron Knight PhraseMix-ийг санаачлагч, Японд англи хэлний багшаар ажилладаг Үгийг дангаар нь бүү цээжил. Ямар ч үгийг хамт ашиглагддаг үгтэй нь хамт цээжилбэл дараа нь хэрэглээнд оруулахад дөхөмтэй байх болно. Тухайлбал “flock” буюу үс, ноос гэсэн үгийг “a flock of sheep” гэж цээжлэх хэрэгтэй. Ганц үгийг бус холбоо үгээр цээжлэх нь санаанд үлдэхэд, өгүүлбэрт оруулахад амар болгож өгдөг. …
Энэ удаагийн дугаартаа хувцас загварын сэдвийг онцолж байна. Зарим нь танд сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэх бол зарим нь өдөр тутмын хувцаслалтын санаа, мөн загварын маш гоё зургуудыг нийтэлнэ. Маш олон брэнд, дизайнер, загварын блоггеруудтай холбоотой хэдэн зуун, хэдэн сая дагагчтай аккаунтнууд байдаг ч арай сонирхолтой, өөр, үзүүштэй гэж бодсон энэ наймыг нь сонгов. Олон тайлбар хийгээд яахав, инстаграмаараа ороод таалагдсанаа дагаад дагаад!!! 1. HYPEBEAST Хувцас загвар, урлаг, хөгжим, дизайн, амьдралын хэв маягуудтай холбоотой шинэлэг, чанартай, найдвартай мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэдэг www.hypebeast.com-ийн албан ёсны инстаграм аккаунт. Streetwear, street fashion, underground тал руугаа илүү давамгай байдаг юм шиг санагддаг. Зөвхөн хувцсаар зогсохгүй, ер…
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галарейтэй хамтран “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.