Дэлхийд гайхагдсан монголын уламжлалт хурдан морины уралдааны нэгэн чухал асуудал бол уралдаанч хүүхдийн аюулгүй байдаль билээ. Тус асуудалд анхаарал хандуулж, уралдаанч хүүхдүүд болон тэдгээрийн гэр бүл, уяачдад зориулж, уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг энэ жилээс эхлэн нэвтрүүлэхээр болжээ.
Зохиогч: Урлаг
БСШУС-ын Сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нарын хамтарсан тушаал, захирамжаар “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
НЗДТГ, НСУГ, УДБЭТ, Саунд оф Монголиа хамтран 2014 оны 07 дугаар сард “Best of Classics” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн буюу монголын сонгодог урлагийн шилдгүүдийн нэгдсэн тоглолтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байсан билээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн орлогч захирал, Монгол Улсын Соёлын элч, Монгол соёл иргэншлийн өнгө төрх сангийн тэргүүн А. С.Железниковийг хүлээн авч уулзлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн АНУ-ын Нью-Йорк дахь Бардын хөгжмийн консерваторийн профессор, удирдаач Жин Дон Цай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжим Бүжгийн Коллеж консерваторийн зэрэглэлд очсоныг дуулгаад, Нью-Йорк дахь Бардын хөгжмийн консерваторитай холбоо тогтоож өгөх саналыг албан ёсоор тавин, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгээр зохион байгуулж буй Морин хуурын олон улсын VI наадам-уралдаан энэ сарын 30-наас долдугаар сарын 5-нд Улаанбаатар хотод болно. “Дэлхийн морин хуурын холбоо” төрийн бус байгууллага, нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй зургаа дахь удаагийн олон улсын наадамд гаднаас Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНГУ, БНФУ-ын соёл, урлагийн төлөөлөгчид оролцоно.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотын явуулын тайзыг ашиглалтад оруулжээ. Тус явуулын тайз бүхий автомашин нь 2008 оноос эхлэн ашиглагдаж байгаад сүүлийн жилүүдэд зогссон байсныг сэргээн засварласан байна.
Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн 2018 оны 6-р сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.
Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлчид оролцсон тус киноны гол дүрд “IFI” продакшны ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тогложээ. Мөн киноны гол дүрд монгол талаас Т.Бархүү, “Хадаг”, “Хөөрхөн шулам” зэрэг киноны гол дүр, Азийн шилдэг жүжигчин Б.Цэцэг, БНСУ-ын Урлагийн их сургуулийн төгсөгч, “Амьдралоги” уран сайхны киноны гол дүр Б.Янжиндулам нар тоглох юм байна.
