Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Монголын сайхан бүсгүй шалгаруулах уламжлалт уралдаан эргэн ирлээ гэсэн үг. 11 жил завсарласан тэмцээнийг сэргээж буй зохион байгуулагчид наадмын хугацааг зарлаж, алтан эрдэнийн өргөмжлөлт бүсгүйн хүртэх титмийг танилцууллаа.
Зохиогч: Урлаг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Соёл, урлагийн газартай хамтран ОХУ-д 2000-2018 онд суралцаж, төгссөн нийт соёл, урлагийн ажилтнууд сурсан мэдсэн эрдмээ тайлагнах “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд буюу маргааш Оросын Шинжлэх ухаан, спортын төв (РЦНК)-д 18.30 цагт толилуулна.
БНХАУ-ын Чиндао хотод олон улсын анхдугаар Shanghai Cooperation Organization (SCO) кино наадам 6-р сарын 12-18-ний өдрүүдэд Шандунг мужид болж өнгөрлөө. Нийт 12 улсын 55 кино оролцсон бөгөөд 5 өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээнд 50,000 орчим үзэгчид шилдэг кино уран бүтээлүүдтэй танилцлаа. Монгол Улсыг төлөөлж Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг зэрэг албаны төлөөлөл, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд”, “Цагаан хадаг”, “Том 4 толгойт”, СУИС-ын РТМУИС-ын удирдлага, Өргөө кино театрын төлөөлөл, MNB-ын хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 20 гаруй төлөөлөгчид амжилттай оролцлоо. Соёл, урлагийн газрын удирдлагууд холбогдох арга хэмжээнд Монголын кино урлагийн талаар илтгэл тавьж танилцуулга хийсэн нь кино салбарын ач холбогдол өндөр байгааг харуулж байна.
“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны киноны нээлтийг 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хийж байсан билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.
Өнгөрсөн бямба гаригт “Бумбардай” цувралын “Сүүн цацал” нэртэй зургаа дахь зурган номын нээлт боллоо. “Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ын захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаярын ярьснаар, энэ дугаартаа нүүдэлчид зөвхөн нүүгээд л байдаггүй, тэд бүтээлч хүмүүс гэдгийг харуулахыг хичээжээ.
“Яг түүн шиг” шоуны бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Т.Саруултөгс шоуны оролцогчид болох Б.Нацагдорж,О.Тэмүүжин Г.Сүндэрмаа, Ц.Тэмүүлэн нарын талаар ийн ярьжээ.
XX зууны түүхэнд эрдэм мэдлэг, суу ухаан, гавьяа зүтгэлээрээ тодорч мөнхөрсөн олон хүмүүний нэг Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт Монголын үндэсний музейд боллоо.
Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Нүүдэлчин – Монгол 2018” их наадмыг 2018 оны 08 сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулах гэж байна.
Америкийн поп гүнж Ариана Гранде сүй тавьсан тухай цахим ертөнцөд шуугиад байсан мэдээлэл үнэн болж таарлаа. Залуу дуучин бүсгүй Пете Давидсон гэх жүжигчин, комедиан залуутай сарын хугацаанд үерхэж байгаад саяхан сүй тавьж маш их аз жаргалтай байгаагаа фенүүдтэйгээ хуваалцжээ.
