Хэлсэн үг нь үйлдэл болж, хийсэн ажил нь хөрсөнд бууж үр дүнг нь хардаг байх тийм шударга зарчимыг нийгэм аяндаа шаардах болсон. Энэ зарчимыг бий болгохын тулд залуучууд өөрсдөө бэлтгэгдэх ёстой, боловсрох ёстой гэдгийг “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн шилдэг оролцогч нар харуулж байна. Тэд шийдлээ хүлээсэн асуудлыг зориглон хөндөж, өөрсдийн байр сууринаас гарах гарцыг хамтдаа эрэлхийлж, нийгэмд, олон нийтэд нөлөөлөл бий болгох олон шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа.
Зохиогч: Урлаг
Дорноговь аймгийн харъяат зохиолч, яруу найрагчдын оролцсон “Дорнын чимээ” уншигч зохиолчдын уулзалтыг аймгийн Төв номын сангийн хамт олон санаачлан АЗДТГ, ССАЖГ, БГ, Саран хөхөө театр, Хурмаст тэнгэр төв хамтран Сайншанд хотноо 2014 оны 11 сарын 24-нд амжилттай зохион байгууллаа.
“Мухар гудамж” кино өнөөдөр буюу 11 сарын 28 нд “Өргөө 2” кино театрт 14 цаг 30 минутаас, “Тэнгис” кино театрт 17 цагаас нээлтээ хийх гэж байна. Киноны нээлтэнд бүх уран бүтээлчид оролцох бөгөөд “Guys 666” хамтлагийнхан ая дуугаа өргөж, азтай таван үзэгчийг шалгаруулах юм байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн хамт олон өөрийн байгууллагын 10 жилийн ой болон Хүний эрхийн өдрийг угтаж “Цусаа бэлэглэе” аян зохион байгуулж байна.
Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохиож байна. Уг наадмын талаар тус холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаатай ярилцлаа.
А.Адан “Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эрт урьдын домгоос сэдэвлэжээ. УДБЭТ-ын алтан тайзнаа өнгөрсөн ням гарагт алдарт “Жизель” балет тавигдсан юм. Гол дүрийн бүсгүй Миртагийн дүрийг СТА Б.Энхтуул бүтээсэн бөгөөд жүжгийн төгсгөлд үзэгчид халуунаар алга тавин баяр хүргэж байсан юм.
Дуурийн театрын уран бүтээлчид Оросын алдарт Их театрт тоглолтоо хийсэн. Энэ нь манай сонгодог урлагийн түүхэнд бүрэлдэхүүнээрээ очиж тоглосон анхны тохиолдол юм.Тус тоглолтын тухай дуурийн театрын захирал Ч.Мөнхзултай холбогдож хариулm авлаа.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог “Мөнх тэнгэрийн бичиг-2014” монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Нийслэлийн Багануур дүүрэгт 2014 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөр олон нийтэд дэлгэн үзүүлж, монгол бичгийн уран бичлэгийн сургалт, лекц зохион байгуулна. Уг үзэсгэлэнг 2014 оны 11 дүгээр сарын 17-23-ны өдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж Нийслэлчүүдийн хүртээл болгосон юм.
Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино урлаг. Сүүлийн жилүүдэд манай кино урлаг хүчээ авч залуу, чадварлаг жүжигчид найруулагчид олноор түрэн гарч байна. Тэднийг нэг болох Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх
Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө нэмэн орж ирж буй залуу жүжигчин Б.Энхтүвшингийн сүүлийн үеийн зурагнаас хүргэж байна. Б.Энхтүвшин бага наснаасаа МУГЖ С.Жавхлангийн “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипүүдэд тоглож жүжигчин болох гараагаа эхлэж байсан. Тэрбээр саяхан дэлгэцэнд гарч олон мянган үзэгчдийг байлдан дагуулж чадсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонуудад гол ба туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ. Хамгийн сүүлд “Зүрх зогсохгүй” нэртэй цоо шинэ уран сайхны кинонд тоглоод байгаа бөгөөд тус кино 12 сарын 02- нд нээлтээ хийх юм.
