Зохиогч: Урлаг

МАХН-ын дарга Н.Энхбаяр Зэн Буддизмын шашны нэрт төлөөлөгч Тич Нат Ханы “Таны жинхэнэ гэр орон” номыг эх хэлнээ хөрвүүлэн хэвлүүлжээ. Энэхүү номын баяр өнөөдөр “Интерном”-д болж, нээлтэд Н.Энхбаярын ар гэрийнхэн болон намын нөхөд, уншигчид оролцжээ. Номыг Мамбадацан хийдийн хамба лам Д.Нацагдорж, Утга зохиол судлаач, орчуулагч Д.Гүн-Үйлст нар редакторлосон байна.

Read More

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсны 95 насны ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Г.Жамъян агсны үр хүүхдүүд болон Жамъян сан, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж хамтран өнөөдөр 17:00 цагаас Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулна.

Read More

Жэймс Жойсын “Зураачийн залуугийн хөрөг” хэмээх энэхүү алдарт зохиолыг тэртээ 1914 онд бичиж дууссанаас хойш нэгэнтээ 100 жилийн ой тохиож байна.

Анх энэхүү роман бичсэнээс хойш хоёр жилийн дараа буюу 1916 онд хэвлэгдсэн байдаг. Энэхүү роман нь зарим талаараа Жойсын намтартай ихээхэн холбоотой болох нь уншсан хэн бүхэнд тодорхой болох биз ээ. “Зураачийн залуугийн хөрөг” роман бол өөрийгөө дүгнэсэн, мөн өөрийгөө танин мэдэхэд чиглэсэн бүтээл билээ. Стивены дүрийг бүтээхийн тулд Жойс орчин үеийн утга зохиолдоо “Ухамсрын урсгал” хэмээн нэрийдэж буй тэрхүү онцгой уран сайхны замыг сонгож эл бүтээлээ туурвижээ.

Read More

Төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримталж байгаа бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Өвөрхангай аймгийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусган, түүх соёлын үл хөдлөх өв хариуцагчдын соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, түүнийг хамгаалахын ач холбогдлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийг хамгаалах үүрэг хүлээсэн соёл, хууль, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Соёлын өвийг сахин хамгаалагчдын анхдугаар чуулган”-ыг 2014 оны 11-р сарын 21-нд Арвайхээр суманд зохион байгууллаа.

Read More

Өнгөрсөн онд Төрийн соёрхолт, ардын зураач До.Болд тэргүүтэй Монголын гурван үеийн төлөөлөл болсон зураачид Япон улсын бэлгэдэл шүтээн болсон Фүжи уулыг дэлхийн соёлын үнэт өвд бүртгүүлэх болсонтой холбогдуулан “Шизүока Монголын найрамдалын нийгэмлэг”, “Айрис тур” ХХК нартай хамтран “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аяллыг санаачлан эхлүүлсэн билээ. Тэд Японы алдарт зураачдын зурдаг тэр л газруудад нь очиж өөр өөрийн өнгө, арга барилаар Фүжи уулыг дүрслэн буулгасан үзэсгэлэнгээ энэ сарын 5-9-ний өдрүүдэд тус улсын алдарт Родины музейд уран зураг сонирхогчдод толилууллаа.

Read More

Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Илбэе” бие даасан анхны тоглолтоо үзэгч олондоо толилууж байсан цаг саяхан. Хоёр дуучин маань нийтэд хүргэсэн уран бүтээлүүд болох Чамайгаа үгүйлнэ, Ухаан цэцэг хоёр, Би нутагтаа, Эрхэмсэг, Чамруу тэмүүлсэн хайр зэрэг олон дуунуудаараа нийтийн дууны ертөнцөд өөрсдийн байр сууриа олоод авсан. Та бүхэндээ хос хоёрын шинэ уран бүтээл “Зүүдний амраг” дууны клипийг хүргэж байна.

Read More

Загвар өмсөгч бүсгүйчүүдийг баян хүнтэй гэрлэж, сайхан амьдралыг хялбар аргаар олдог гэдэг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Үүнд эгдүүцсэн загвар өмсөгч Амгаа цахим хуудаснаа ингэж бичжээ.

Read More

Монголын зохиолчдын эвлэл, Монгол Ардын нам хамтран 10 гаруй жил зохион байгуулж байгаа “Тусгаар тогтнол” яруу найргийн наадам өчигдөр боллоо. Энэхүү наадамд 60 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 20 яруу найрагч хоёрдугаар шатанд шалгарч шүлгээ уншсан юм.

Read More

Хүүхэд бүрийн үзэх дуртай “Үнсгэлжин”-гийн шинэ түүх тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Walt Disney-ын бүтээж буй “Үнсгэлжин” ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд анхны трэйлер нь гарчээ.

Read More