Зохиогч: Урлаг

“Хөвсгөлийн цэнхэр уулс” хэмээх нэг уран бүтээлчтэй хоёр бүтээл уншигч, уран зураг сонирхогчдын өмнө танилцуулагдах гэж байна. Энэхүү бүтээлийг “Бийрийн хүчний дутууг үгээр нөхсөн, үгийн хүчний дутууг өнгө бийрээр нөхсөн цогц бүтээл” гэж хэлж болно.

Монгол орон хиртэж сэвтээгүй, онгон дагшин байгальтай. Харин гаднын зарим хүмүүс Монгол орныг зөвхөн говь, тэмээ хоёроор төсөөлдөг. Монголд үлэмж тансаг хангай нутаг байдгийн гэрч нь Хөвсгөлийн хойд хязгаар. Цаатан ардын нутаг хойд хязгаарын байгалийн гайхамшгийг дэлгэн харуулахыг зохиогч гол зорилгоо болгожээ. Швейцар улсыг үзсэн хүний нас уртасгахаар үзэсгэлэнт байгальтай гэж дэлхий даяар шуугидаг.

Read More

Ард түмэндээ шинэ санаа, шинэлэг зүйлсээр бэлэг барих дуртай уран бүтээлч бол гавьяат жүжигчин Б.Сарантуяа юм. Тэрбээр сонсогчдодоо шинэ жилийн дуун бэлэг барихаар уран бүтээлээ туурвиад завгүй яваа ажээ.

Read More

Хан-Уул дүүргийн соёлын ордон үндэсний хувцсаараа гоёсон бяцхан хүүхдүүдийн хөлд дарагдаад байна. “Сургуулийн өмнөх боловсролын дэвшилтэт арга зүйн төв” ТББ, түүний дэргэдэх “Миний гэр” цэцэрлэг хамтран Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийг дэмжих хүрээнд нийслэлийн 4-8 насны хүүхдийн дунд Ардын урлагийн наадмыг зохион явуулжээ. Нийслэлийн 5 дүүргийн 140 гаруй хүүхэд сүүлийн шатны шалгаруулалтад оролцохоор энд цугласан бөгөөд тэд ерөөл магтаал, ардын дуу, бүжиг гэх мэт ардын урлагийн зургаан төрлөөр уралдаж, авьяас билгээ сорьцгоох юм байна.

Read More

Эх орон, ээж аав, элгэн түмнийгээ магтан дуулсан олон гайхалтай бүтээлүүд нь Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ танилцуулж эхэллээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд “Хурд” хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд 8-н дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран “Нарлаг диваажин” хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг ийнхүү сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

Read More

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Лос-Анжелес хотын Nokia театрын LA Live танхимд 2014 оны Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол болсон билээ. Уг арга хэмжээний үеэр дуучин Селена Гомез “The Heart Wants What It Wants” дуугаа дуулсан юм.

Read More

Эжен Ионеско бол 1940-1950-аад онд хүчтэй давалгаалсан абсурд театрын хамгийн том төлөөлөгчдийн нэг. Түүний нэрийн хуудас болсон “Сандлууд”, “Хирснүүд” хоёр жүжиг нь хоёулаа Монголын үзэгчдийн хүртээл болох боломжийг “Black box” театрын уран бүтээлчид драмын урлаг сонирхогчдод олгосон билээ. Тэгвэл эдгээр жүжгийг үзэж амжаагүй үзэгчдэд дахин нэгэн боломж олгож дахин тайзнаа тоглоход бэлэн болжээ.

Read More

Азийн топ модель, Манжуурын мисс, “Мисс Монголиа-2010″ тэмцээний дэд байрын шагналт Т.Батцэцэг дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан.

Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд яг одоогоор Английн нийслэл Лондон хотноо урьдчилсан шалгаруулалт явагдаж байгаа юм. Орон бүрээс шалгарсан гоо бүсгүйчүүдийн танилцуулга, зэргийг www.ranker.com сайтан дээр байрлуулж, үзэгч дэмжигчдээс санал авч байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Монгол улсаа төлөөлж оролцож байгаа мисс Т.Батцэцэг санал авсан байдлаараа өрсөлдөгчдөөсөө хол илүү түрүүлж байна. Хоёр хоногийн өмнө Унгарын мисс Эдина Кулчар дэмжигчдийнхээ тоогоор өнгөлж байсан бол өдгөө манай мисс Т.Батцэцэг 15 мянган гаруй хүний саналаар тэргүүлж эхэлжээ.

Read More

Монголын урлагт мэргэжил нэгт хосууд цөөнгүй. Тэдний залуу үеийн төлөөлөл болон жүжигчин Б.Энхтүвшин, А.Ганчимэг нар үерхэж буйгаа олон нийтэд дуулгаж байсан нь саяхан. Гэвч тэд нэг их удалгүй хоёр тийш болсон. Хосуудыг салсан, салаагүй гэх таамагийг дэвшүүлж байсан ч тэдний хэн нь ч энэ шуугианд хариулт өгөөгүй. Өнгөрөгч хоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болсон “Хайр”… жүжигтээ А.Ганчимэг тоглоогүй юм. Олон хүмүүс түүнийг энэ удаагийн жүжигтээ яагаад тоглоогүйг ихэд сонирхож байсан.

Read More

Монголын Урлагийн Зөвлөл Соёл урлагийн их сургуулийн Радио Телевиз Медиа Урлагийн Сургуультай хамтран Монголын анимэйшн кино урлагийн салбарыг хөгжүүлэх, тус салбарын оюутан залуусын чадавхийг дээшлүүлэх, анимэйшн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Гэрэлтэй ширээ” анимэйшн кино сургалтыг энэ сарын 17-ны өдөр эхлүүлсэн.

Read More

Мөрөө давсан урт үсээ шилгээж, ажлынхаа цүнхийг ташаан дээрээ тонгочуулан алхангаа, ганц нэгэн шүлэг хэлж, эх орныхоо хөгжлийн тухай санаашран ярьдаг Завхан нутгийн уугуул цэл залуухан найрагч хэмээн яруу найрагч О.Цэнд-Аюушийн тухай найрагч нөхөр нь бичсэн байдаг. Түүний тэрлэсэн шүлгийг уншиж үзээгүй уншигч гэж үгүй биз ээ.

Read More