Зохиогч: Урлаг

LUMINO хамтлагийн шинэ уран бүтээл болох “Заримдаа” дуу саяхан нээлтээ хийсэн “Ѳнѳѳдѳр” киноны дуу гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл “Заримдаа” дууны клипний утга санааг энэ киног үзсэнээр та олж тайлах болно. Та бүхэндээ “Заримдаа” дууны киноны дүрстэй хувилбарыг хүргэж байна.

Read More

“UB лавлах 1617” мэдээллийн төв нь үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн, тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн гүйцэт хангахын төлөө сэтгэл тавин ажиллаж, мэдээллийн үнэ цэнийг ухамсарлан үнэн зөв, баталгаатай мэдээллийг үйлчлүүлэгчдэд хамгийн богино хугацаанд, шуурхай хүргэх эрхэм зорилготойгоор 2001 онд мэдээллийн лавлахын чиглэлээр байгуулагдсан түүхтэй.

Read More

Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй “Miss international Queen 2014” тэмцээн арав дахь удаагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд 50 орчим орны 2000 гаруй трансжендер мисс оролцжээ. Нийт оролцогчдоос 30 трансжендер шилдэгт үлдэн эх орноо төлөөлөн оролцохоор тодорсон тухай өмнө нь бид мэдээлж байсан. Үүний нэгээр манай улсаас оролцсон Солонго шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж, VIII байрт шалгарсан юм.

Read More

УДБЭТеатр тоглолтын 52 дахь улиралдаа үндэсний уран бүтээлд түлхүү анхаарч, шинэлэг өнгө, шийдлийг харуулсан уран бүтээлүүдээр үзэгчиддээ бэлэг барих зорилт дэвшүүлээд байгаа билээ. Уг зорилтынхоо хүрээнд өнөөгийн цаг үе, нийгмийн байдлыг тусган харуулсан залуучуудад зориулсан цоо шинэ бүтээл болох “Төгсгөлгүй” танго балетыг 2014 оны 12 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тайзнаа анх удаа тавих гэж байна.

Read More

Улсын Их Хурлаас баталсан 2015 оны Улсын төсвийн тухай хуульд тусгагдсан, Засгийн газрын 2014 оны 252-р тогтоолоор батлагдсан “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил эхэлж байгаатай холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 10,00 цагт Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны өрөөнд “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөрийн тухай хэвлэлийн бага хурал зохион байгуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Read More

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу энэ 11 дүгээр сарын 23-ны ням гаригт тохиох гэж байна. Уг ойд зориулан 11 дүгээр сарын 21-ний баасан гаригийн 10.30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны “А” танхимд эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншина.

Read More

Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, оны шилдэг залуу төр нийгмийн зүтгэлтэн, улс төрч, эдийн засагч бизнесмэн шалгаруулах зорилгоор 1992 оноос “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. Өдгөө тус наадмаас 28 залуу удирдагч төрөн гарснаас дурьдвал Монгол Улсын Ерөнхийлөгч 2, УИХ-ын гишүүн 18, Ерөнхий сайд 6, Сайд 14, Монгол банкны Ерөхийлөгч 2, бизнесийн салбарын томоохон төлөөллүүд төрөн гарсан нь “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт юм.

Read More

Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
Нулимсаа арчаад инээж яваа
Аяа миний хорин таван нас

Read More