Намар цагийн нээлтйин тоглолт “Жаргалд умбасан Улаанбаатар” шоу драм тоглолтоо үзэгчдэд хүргэсэн “Мөрөөдлийн театрынхан” Европын орныг зорьсон. Аялан тоглолт энэ сарын 1-нд Праг хотоос эхэлсэн бөгөөд элэг нэгт Монголчуудаа шинэ уран бүтээлээ хүргэж байгаа юм. Тэд тоглолтынхоо хажуугаар газар үзэж, зугаалангаа селфидэхээ ч мартсангүй.
Зохиогч: Урлаг
Тэр уйлдаг. Амьдралаас уйдаж, цөхөрсөндөө ч биш зүгээр л гомдлоо тэгж тайлдаг. Хэн нэгэнд гомдоллож ярихын оронд хааяа нэг уйлаад л тайтгарчихдаг юм. Эмэгтэй хүний нулимс хамгийн үнэтэй гэдэг. Тэгвэл түүний нулимс дахиад олон удаа битгий урсаасай гэж үнэн сэтгэлээсээ хүснэ.
Ирэх сарын 9-нд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулагдах “Дэлхийн мисс 2014”-д эх орноо төлөөлөн оролцох Гондурас улсын гоо бүсгүй 19 настай Мариа Хосе Алварадо өнгөрсөн долоо хоногийн эхээр эгчийнхээ хамт сураггүй алга болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.
Тэгвэл цагдаагийнхан Мариа болон эгчийнх нь цогцсыг өчигдөр олсон байна. Тэднийг цогцсыг Санта Барбара хотын баруун хэсэгт орших голоос олсон аж.
Хэлгүй, дүлий ч Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн Ч.Мөнгөндалай өдгөө 6000 км аялаад Шарын гол суманд ирсэн байна.
Эх орондоо сайхан амьдарцгаая уриан дор хууль дүрмийг чанд сахиж, шударга ёсыг эрхэмлэн, эрх тэгш, эв нэгдэлтэй сайхан амьдрахын төлөө “Хүсэл Зорилгоо Нэгтгэе” Үндэсний хөдөлгөөн, УРЛАГИЙН ОДДЫН сэтгэл зүрхний чин эрмэлзэл дор нэгдсэн “ХҮСЭЛ ЗОРИЛГОО НЭГТГЭЕ” тоглолтыг зохион байгуулж байна.
Монгорлын урлагийн зөвлөл залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагийн сор болсон бүтээлийг олон нийтэд хүргэх, олон нийтийг урлагийн боловсролоор хангах зорилгын хүрээнд залуу кино найруулагч Ш.Ихбаярын анхны бүрэн хэмжээний уран бүтээл болох “Уран хас” баримтат кино үзэгчдийн хүртээл болох гэж буй.
Эл дэлгэцийн бүтээл нь “No wonder film” студийн бүтээл ба “Алтан хальс холбоо”-ны дэмжлэгтэйгээр бүтжээ.
Амьдралын алтан босго 16 нас гэдэг үг зүгээр ч нэг үг биш. Хүн бүрийн хувьд 16 нас гэдэг хамгийн хариуцлагатай, бие даан шийдвэр гаргах, аливаа зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх, юмыг тоглоом гэж харахаас илүүтэй бодит зүйл болгох тийм л нас. Хүүхэд гэсэн тодотголоос, залуу хүн гэсэн тодотгол руу шилжиж нийгмийн амьдралд өөрийгөө төлөөлж оролцох насанд хүрч байгаа 16 настнууд энэ 11 сарын турш завгүй, амьдралынхаа анхны алхмыг хийсэн, мөрөөдлөө зорилго болгох арга замаа олсон дараа дурсахад хамгийн дурсамжтай цаг хугацаа болж өнгөрч байгаа юм.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр хүчин зүтгэж яваа клуб бол “Голден жим”. Үргэлж шинийг илэрхийлж, үйлчүүлэгчиддээ шинэлэг бүхнийг мэдрүүлдэг тус клуб нь гурван салбартай үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Тэгвэл фитнессээр хичээллэхийг сонирхдог, хичээллэж байгаа хүмүүстээ зориулан маш богино хугацаанд дасгалаа хийж, илүү үр дүнд хүрэх аргыг нэвтрүүлсэн дөрөв дэх салбарынхаа үүд хаалгыг удахгүй нээх гэж буйгаа дуулгалаа. Энэ талаар “Голден жим” клубын захирал Ц.Баянмөнхтэй цөөн хором ярилцсан юм.
СУИС-ийн Соёлын сургуулиас хамтран зохион байгуулж буй “Соёлын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, мэргэжилтэн бэлтгэж буй өнөөгийн байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлага болно.
2014 оны 11-р сарын 20-ны Лхагва гаригт 14:00- 16:00 цаг СУИС-ийн хичээлийн II-р байрны 214 тоот өрөөнд дугуй ширээний ярилцлага,
Red film кино компани болон Camm entertainment хамтын бүтээл “Саарал хүн” уран сайхны киноны дуу бэлэн болсон байна. Тус кинонд зориулан 2 дуу бүтээгдэж байгаа бөгөөд эхний дуу нь ийнхүү бэлэн болжээ. Дууны үг, аяыг Ж.Буурлаа бичиж залуу дуучин Ц.Ариунгоо дуулжээ.
