Зохиогч: Урлаг

Олон Улсын ДОХ-ын эсрэг өдрөөр “Лаа ” сэтгэхүйн эротик драмын жүжиг тоглогдоно

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд”-ийн клуб Олон Улсын ДОХ-ын эсрэг өдрийг тохиолдуулан үзэгчиддээ “Лаа ” сэтгэхүйн эротик драмын жүжгээ хүргэхээр төлөвлөн бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү жүжгийн зохиолч, найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Б.Тэлмэнпүрэв, Э. Мөнхдалай, Б.Хэрлэн нар тоглосон байна.

Read More

Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө нэмж буй залуу жүжигчин Б.Энхтүвшинтэй ирэх сард нээлтээ хийх “Зүрх зогсохгүй” кинонынх нь талаар болон хувийн амьдралынх нь тухай ярилцлаа.

Read More

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд миний нүдэнд уйлж байгаа цасан хүн харагдаад байдаг болчихов. Зүв зүгээр юу ч бодоогүй сууж байхад л өмнөх хананы хээ гурвалжин ч байна уу, дөрвөлжин ч байна уу ер ялгаагүй гэв гэнэт л уйлж байгаа цасан хүн болчихно. Дээшээ хараад тааз ширтээд хэвтэж байхад таазан дээр үүссэн толбо, тортогууд мөнөөх л цасан хүн болчихоод асгартал уйлж гарна. Шалны хулдаасны дүрс ч мөн ялгалгүй цасан хүний дүрд хувилчихаад уйлж эхэлнэ. Нэг ёсондоо эргэн тойронд минь уйлж байгаа цасан хүн нэг л нууцлагаар оршиж, хамаг эд эсийг минь тарчилган зовоож байлаа.

Read More

“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”,”Тусгай ажиллагаа” гэх мэт олон арван тайз дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн бүсгүй бол “Go adventure” студийн захирал Д.Галбаярын эхнэр Т.Хулан юм. УДЭТ-ээс гарч чөлөөт уран бүтээлч болсон жүжигчин Т.Хулан “UBS” телевизийн “To Be Or Not To Be” шоуг хөтлөөд тун завгүй яваа. Та бүхэндээ түүний шинэхэн зургийн цомгоос хүргэж байна.

Read More

Монголын хөгжмийн ертөнцийн нэгэн үзэгдэл, нэгэн томоохон зүтгэлтэн On’n Off продакшны 20 жилийн ой тохиож байна. Монголын хамгийн анхны клипийг урласан, амьд тоглолтонд Монголын хамтлаг, дуучдыг уриалсан, “Цэнхэр дэлгэц” телевизийн бүрэн хэмжээний кино концертыг бүтээсэн, “Пентатоник” наадмыг санаачилсан гээд хөгжмийн ертөнцийн хамгийн хамгийн гэсэн олон бахархлаараа On’n Off продакшн үргэлж тэргүүн эгнээнд нь явсаар байна.

Read More

Энэ сарын 20-ны морин цагт Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн сэтгүүлзүйн тэнхимийн оюутнууд Монгол Улсын утга зохиол, сэтгүүлзүйн салбарын нэрт төлөөлөгчдийг хүндэтгэн залж хадаг барин шавь орох “ БАГШ ШАВИЙН БАРИЛДЛАГА“ ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд МУСГЗ, Дашдоржийн Нацагдоржийн болон Жамсраны Цэвээний шагналт зохиолч сэтгүүлч, док, проф Т. Баасансүрэн, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, телевизийн оператор Б. Донров, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, радиогийн сэтгүүлч Гүнсэн, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Дорждулам тэргүүтэй хорь гаруй нэрт төлөөлөгчид хүрэлцэн ирж багш шавийн барилдлага тогтоолоо.

Read More

Монголын дуурийн дуулаачдын “Монголын алтан хоолойтнууд” концерт ОХУ-ын Москва хотын алдарт Их театрын тайзнаа тавигдлаа. Уг концертын нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлэв.

Read More

“Keystone Films”, “Khagan Films”, “Nu producing”-ийн хамтын бүтээл “Алтан ус” өнөөдөр нээлтээ хийнэ. Киноны гол дүрд реппер Gee, Rokit bay нар хамтран тоглосон бөгөөд зохиолын санааг МУГЗ Ц.Нацагдорж гаргаж, Э.Оргил зохиолч, найруулагчаар ажиллажээ.

Read More