Хар өнгөнд би
Хайчилах дургүй гэзэг шигээ хайртай
Хацарт зохисон мэнгэ шигээ хайртай
Хархан нүдэт амраг шигээ хайртай
Хаадын атганд намирсан дайны туг шиг хайртай
Хар өнгөнд би
Хайчилах дургүй гэзэг шигээ хайртай
Хацарт зохисон мэнгэ шигээ хайртай
Хархан нүдэт амраг шигээ хайртай
Хаадын атганд намирсан дайны туг шиг хайртай
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн 85 насны ойд зориулсан Хутагтуудын хишигт найрагч тодруулах “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн цэнгүүн Улсын Драмын Бүжгийн Эрдмийн театрт 2014 оны 11-р сарын 25 ны 14.00 -аас болно. Уг арга хэмжээг Завхан аймгийн залуучууд Оюутны хөгжлийн төв, Монголын зохиолчдын эвлэл, Явуухулан сан, МҮОНРТ санаачлан зохион байгуулж байна.
Улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түүчээлэн манлайлахаар зорьж яваа “Улс төрд шинэ манлайлагч” төслийн залуус өнөөдөр “Үндэсний мэдээллийн төвд” хэвлэлийн хурал зарлаж өөрсдийн хэрэгжүүлж буй “Ухаалаг шийдэл” төслөө танилцууллаа.
Монголын хошин урлагийн акулуудын нэг “Шинэ үе” продакшны захирал жүжигчин МУГЖ Н.Ариунболдын санаачилгаар МУСТА жүжигчин Р.Алтансүхэд зориулсан хандивын тоглолт өчигдөр боллоо.
Тоглолтонд монголын хошин урлагийн бүх хамтлаг, продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Мөн МУГЖ дуучин С.Жавхлан, МУГЖ дуучин Т.Ариунаа нар хүрэлцэн ирж сэтгэлийн үгээ илэрхийлэн мэндчилж, хандивт нэгдсэн түмэн олондоо ая дуугаа өргөв.
Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид бид 2014 оны 12 сарын 27,28,29-нд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг тайзнаа толилуулахаар ажиллаж байна. Тус уран бүтээлийн хүрээнд “1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын ҮДБЭЧуулгын тайзнаа 11 сарын 24-ны 11:00 цагт зохион байгуулах гэж байна.
Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг, ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон. Харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм. Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Palace-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
“Нэр хугарахаар яс хугар” нэвтрүүлэгт дуучин Марта оролцож, хувийнхаа амьдралыг дэлгэв
Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооны санаачилгаар “ХОВД НУТГИЙН ДУУЛАЛ” 2014 тоглолтыг энэ сарын 29-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Ховд нутгийнхаа сум бүрийн төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчид оролцож ая дууны цэнхэр хадаг өргөж, Ховд нутгийн зон олон хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөх боломжийг бий болгохын зэрэгцээ сумдынхаа залуучуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой ажээ.
Үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа “Мухар гудамж” уран сайхны киноны албан ёсны анхны трейлэр өнөөдөр цацагдлаа. “LVA” энтертайнмэнтийн дэлгэцийн 4 дэх бүтээл “Мухар гудамж” кино нь адал явдалт, драмын төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд хөндөх сэдэв, үзэгчдэд хэлэх гэсэн санаа, агуулга, хийцээрээ өмнөх бүтээлүүдээс ялгарах онцлог ихтэй.
Монголын сонгодог урлагийн театрын найман залуу дуучин ОХУ-ын “Большой театр”-ын тайзнаа Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийхээр өнгөрсөн даваа гарагт хойд хөршийг зорьлоо.
Монгол хүний хоолойн чадал, авъяас билгийг гайхуулж олон зууны түүхтэй дэлхийн сонгодог урлагийн түүхэнд эхний гуравт бичигддэг энэ алдартай театрын тайзнаа дуулна гэдэг дуурийн дуучин бүрийн мөрөөдөл хэдий ч биелээд байдаг нь тун ховор.
