Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна
Үзэсгэлэн

Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

Урлаг Урлаг06/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эртний Египетэд (МЭӨ 2000 орчим он) буюу МЭӨ 300 жилийн өмнө хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйг мод, шавар, чулуу, даавуугаар хийдэг байсан. Эдгээр нь хүүхдийн тоглоом төдийгүй шашны болон ёс заншлын утгатай байсан аж. Зарим нь хувцас, гоёл чимэглэлтэй, үсийг нь утсаар хийсэн хүртэл байдаг байжээ. Харин орчин үеийн хүүхэлдэйн загвар XVI зуунд Европт үүсжээ. Германд XIII зуунаас шавар хүүхэлдэй, XV зуунаас модон хүүхэлдэй үйлдвэрлэж байсан бол Францад XVI зууны үед загварлаг хувцастай хүүхэлдэй урлаж эхэлжээ. Тухайн үедээ тэдгээр хүүхэлдэйгээр ихэвчлэн баян айлын хүүхдүүд тоглодог байсан бөгөөд тоглоомын төдийгүй, соёлын болон боловсролын ач холбогдолтой байжээ.

Харин Монголд хэзээнээс хүүхэлдэй орж ирсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байлаа. Хятадаар дамжин шавар хүүхэлдэй, Оросоор дамжин одоогийн хүүхэлдэй орж ирсэн гэх таамаглал байдаг ч эдгээр нь батлагдахад хэцүү байв. Харин Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газар доктор Ц.Одбаатар ахлагчтай судалгааны баг 2014 оноос хойш судалгаа, археологийн малтлага хийж байх үеэр олдсон нэгэн сонирхолтой олдвор бол 15х3.5 см хэмжээтэй хүний дүрст модон сийлбэр ажээ.

Ингээд монголчууд ч хүүхэлдэйн эртний уламжлалтай гэх таамаг өрнөжээ. Үүнтэй холбоотойгоор 2025 оны наймдугаар сарын 12-нд “Монголын анхны хүүхэлдэйн үзвэр” үзэсгэлэнг нээхээр болжээ. Тус үзэсгэлэнг нйамдугаар сарын 25-ныг дуустал Монголын Урчуудын Эвлэлийн Танхимд 10:00-18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

Үзэсгэлэнд уран бүтээлчийн (зохиогчийн), уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт 3D, механик хөдөлгөөнт гэх мэтчилэн өргөн техник технологийн дагуу бүтсэн хүүхэлдэйн бүтээлүүд багтжээ.

Энэхүү үзэсгэлэн урлаг судлалын шинжлэх ухааны салбар болон нийт сонирхогч өргөн олны хувьд төдийлөн урлагийн бие даасан салбар хэмээн анхаарлын төвд ордоггүй хүүхэлдэйн урлагийн салбарт шинэ хуудас нээж, уран бүтээлчдийг нэгтгэж буй бөгөөд монгол үндэстний ертөнцийг үзэх үзэл, гоо зүйн хэм хэмжээ, уламжлалт сэтгэлгээг хүүхэлдэйн урлаг хэрхэн өвлүүлж, соёлын тээгч болж буйг харуулах зорилготой юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Халдвар” үзэсгэлэнгээ “Хаан” галерейд дэлгэлээ

11/05/2026
Үзэсгэлэн Урлаг

Монгол, Германы соёлын өдрүүдийг “Мөнх тэнгэрт” үзэсгэлэнгээр нээв

11/05/2026
Үзэсгэлэн Урлаг

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Номын баяр” энэ сарын 15, 16, 17-ний өдрүүдэд болно

14/05/2026

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.