Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр ОХУ-ын Бүгд найрамдах Бурьяд улсын Соёлын сайд хатагтай Соёлмаа Баяртуевна Дагаева тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын соёл, урлагийн салбарын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Зохиогч: Урлаг
Номын сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн “Номын сангийн заавал авах хувь”-ийг хэрэгжүүлэх, нийтийн номын сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын зохиолчдын эвлэл, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй 2 дахь удаагаа “Улаанбаатарын Хавар-2018” олон улсын найрал дууны их наадмыг зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ 2018 оны 5-р сарын 01-06-ны өдрүүдэд улсын хэмжээнд болно.
UNESCO буюу НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн.
Өнгөрсөн Бямба гараг буюу 4-р сарын 14-нд Корпорейт Конвеншн төвийн концертын их танхимд дуучин Наагийгийн тоглолт болж өнгөрлөө. Тэрээр анхны тоглолтоо 2012 оны энэ өдөр Strangers In The Night нэртэйгээр Тусгаар тогтнолын ордонд хийж байсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд дуучны дуулах ур чадвар, дуулалтын мэдрэмжүүд улам нэмэгдсэн байсан бөгөөд тоглолтын 90 минутын турш өөртөө итгэлтэйгээр үзэгчдэд олны танил Монгол болон гадаад дуунуудыг хүртээл болгож байлаа.
Дуучин Наагийгийн “свинг жазз” хөгжим мэдрүүлсэн үдэш болов
Дуучин Наагийгийн “жазз” хөгжим мэдрүүлсэн үдэш болов
Нийслэлийн Соёл, урлагийн газраас ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Глоб Интернэшнл” ТББ-тай хамтран Бүгд найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах “Цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт шог зураг, зурагт хуудасны уралдааныг дэмжин ажиллаж байна. Энэхүү уралдааныг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаар баталсан “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Тус уралдааны гол зорилго нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд залуучуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
