Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх болох “Асур” хамтлаг нь өнгөрсөн оны 8 дугаар сард үүсгэн байгуулагджээ. Дуулах хүсэл, мөрөөдөлтэй залуусыг “Нэгүн” студи нэгтгэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Одбаяр буюу Оки ерөнхий продюсерээр нь ажиллаж байна.
Зохиогч: Урлаг
“Шинэ үе” продакшны жүжигчид Ц.Алдармаа Д.Оюунтуул нар энэ сарын 27-нд Орхон аймагт хийсэн тоглолтынхоо дараа маргалдаж хэн хэнийгээ халуун усаар түлж гэмтээсэн хэрэг гарсан билээ.Энэ хэргийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа бөгөөд Ц.Алдармаа ч мөн өөрийгөө “хохирогч” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Хэдэн жилийн өмнө надад тэр нэгэн хүн хэрэгтэй байсан. Тэр минийх болсон. Хүүхэдтэй болмоор ч юмшиг санагдсан. Хүү байвал сайнсан гэж бодсон, хүүтэй болсон. Бас байшин гэр орон хэрэгтэй гэж бодсон, болсон.
“Хараал хүрсэн” кинонуудийн жагсаалтыг “Экзорцист” буюу “Чөтгөрийн ангуучин” кино тэргүүлдэг. Дэлгэцэнд гарахаас нь өмнө уг киноны багийнханд азгүй явдлууд ар араасаа даган тохиолджээ. Чухам хар хүчин л өөрийг нь хальсанд буулгасных нь төлөө тэднийг цээрлүүлсэн гэмээр байж.
“Сарны нулимс” киноны Цоомоо, “Зөрлөг” киноны Гэрэлээ, “Лусын дагина” жүжгийн дагины дүрээр олонд танигдсан ДБЭТ-ын жүжигчин Т.Хулангийн зургийн цомгоос хүргэж байна.
Монголын кино уран бүтээлчид, кино урлагийн 30 орчим ТББ, студи продакшны удирдлагууд нэгдэн “Монголын кино урлагийн зөвлөл”-ийг байгуулж байсан билээ. Хорь гаруй жил тархай бутархай байсан кино бүтээгчид нэгдсэнээр кино урлагийг хөгжүүлж, нэгдсэн бодлого, стратегитай болсон нь энэ юм.
Сонгодог артхаус киног дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбоо “Dreamers’ Day” кино өдөрлөгөөрөө Францын найруулагч Рене Клеманы “Хориотой наадгай” бүтээлийг хүргэх гэж байна.
1952 онд бүтээсэн тус кинонд нацист Германы онгоцны дайралтад эцэг эхээ алдсан бяцхан охин орь ганцаар үлдсэн ч ядуу фермерийн хүүтэй найзалснаар шинэ гэр бүлтэй болж байгаа талаар гардаг.
“Амьдрал хайр дээр тогтдог”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Насны намар”, “Зүрхний уяа” зэрэг олон сайхан дуунуудаараа түмэн олныхоо сэтгэлд хоногшсон МУГЖ Н.Төмөрхуяг, СТА, дуучин Д.Балдан нар хамтран энэ сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд тоглолт хийх гэж байна. МУГЖ Н.Төмөрхуягын Монгол улсын гавъяат жүжигчин цолны мялаалга, олон түмэндээ өргөх дуун цацал болсон энэхүү тоглолтын талаар дуучин Д.Балдангаас тодрууллаа.
Монголчууд бидэнд мартагдах дөхсөн хөгжмийн зэмсгүүдээр нэгэн шинэ цомгийг “BRO’S records”-ын уран бүтээлчид өнгөрсөн онд бүтээн хөгжимд дурлагсдад ертөнцийн анирыг сонордох боломжийг олгосон юм. Тиймдээ ч уг цомог 2013 оны шилдэг цомгоор шалгарсан юм.
Г.Свиридовын нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын V уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Анхбаяр хоёрдугаар байр эзэлжээ.
ОХУ-ын соёлын яам, Үндэсний Свиридовын фонд, Свиридовын институт, Курскийн захиргаа, ОУ-ын хөгжмийн зүтгэлтнүүдийн холбоо, И.Архиповын фонд, Оросын хөгжмийн зохиолчдын холбоо, Курскийн Их сургуулиас хамтран зохион байгуулсан уг уралдаан 2014-4-19-нөөс 29 ний хооронд 3 үе шаттайгаар Курск хотод зохион явагдлаа.
