Зохиогч: Урлаг

“Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар нарын хамтарсан уран бүтээл “Кекс идмээр байна” хэмээх дууны клип бэлэн болж, сонсогчдын хүртээл боллоо.

Read More

Францад хэвлэгдэн гардаг эрэгтэйчүүдэд зориулагдсан Lui сэтгүүлийн уншигчид уулга алдаж байгаа аж. Энэ нь арга ч үгүй биз. Тэдний унших дуртай сэтгүүлийн хавтсыг дуучин Рианна цээж нүцгэнээр чимэглэсэн байна.

Read More

Хошин урлагийн бүсгүйчүүдийн хэрүүл, зодооны талаарх шуугиан үргэлжилсээр байна. Жүжигчин Ц.Алдармаа “Энэ хэргийг Д.Оюунтуул өөрөө эхэлсэн. Тэр эхлээд над руу халуун ус цацсан. Би хариуд нь ганц балга ус л цацсан” гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгөөд байгаа

Read More

Севол онгоц живж эхлэх үед зорчигч хүүхдүүдийн нэг нь видео бичлэг хийсэн байсныг олжээ. Үүнийг үзүүлсэн телевизийн продюсер Чой Сюнг-хо “энэ бол миний телевизэд ажилласан 27 жилийн түүхэн дэх хамгийн зүрх шимшрүүлсэн дүрс байлаа” гэж ярьсан байна.

Read More

ССАЖЯ, БШУЯ болоод дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгтэй хамтран улсын хэмжээнд “Хүүхдийн ертөнц” нэртэй хүүхдийн гар зургийн уралдаан зарлажээ.

Уралдаанд оролцогч хүүхдүүд үндэсний ёс заншил болоод, эх орныхоо байгалийн сайхан гэсэн сэдвээр зурж сургуулийнхаа зургийн багшаар дамжуулан харьяа дүүргийн хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэх юм. Түүнчлэн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ирэх сарын нэгэнд буюу хүүхдийн баяраар уран зургийн галерейд үзэсгэлэн гаргаж, ном гаргах гэнэ.

Read More

Францийн алдарт яруу найрагч Жан Кокто 1936 онд Япон орноор аялаад маш өндөр сэтгэгдэлтэй эх орондоо иржээ. Тэр энэ орноос гурван “сувд” олсон гэнэ. Кабуки театр. Сумогийн барилдаан. Хамгийн гайхалтай буюу Кихару, гейша эмэгтэй. Японоор бол энэ нэр нь “Цэцэглэж буй хавар” гэсэн утгатай.

Read More

Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх болох “Асур” хамтлаг нь өнгөрсөн оны 8 дугаар сард үүсгэн байгуулагджээ. Дуулах хүсэл, мөрөөдөлтэй залуусыг “Нэгүн” студи нэгтгэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Одбаяр буюу Оки ерөнхий продюсерээр нь ажиллаж байна.

Read More