Зохиогч: Урлаг

Зулай зулайгаа гишгэж төрсөн ихэр 2 сайхан ах дүүс. Тэдний нэг нь өдгөө хорвоод үгүй. Хүмүүн заяанд ховор, ихэр төрсөн хоёрынх нь нэгийг элэгний муу нэртэй өвчин хэл чимээгүй ирээд хоромхон зуурт аваад явчихсан.

Read More

2011 оны “Coke n beat” наадамд түрүүлж, “Asian beat” наадмаас Монголд анх удаа “BEST VOCALIST” шагналыг авчирч байсан “The Compass”, “Alfa Music” төслийн шилдэг оролцогч “Alfa Artist” “N.M.N”, Монголын шилдэг хип, хоп хамтлагуудын нэг “Opozit” зэрэг хамтлагуудын хамтарсан “Цагт 3 Цаг” тоглолт энэ сарын 17-нд 19:00 цагаас Centro Music Club-т болно.

Read More

Дархан хотын “Оюутан мисс” тэмцээн 13 жилийн дараа дахин зохиогдлоо. Нийгмийн Ардчилсан Монголын Оюутаны холбоо, “ТАНСАГ МОДА” загварын агентлагтай хамтран 2014 оны 4-р сарын 11-нд Дархан хотноо зохион байгуулсан юм.

Read More

Нэр т хөгжмийн зохиолч Сангидорж агсны хүү С.Сансаргэрэлтэх аавынхаа мэргэжлийг өвлөж, монголдоо төдийгүй эрх чөлөөний оронд өндөр үнэлэгдэж яваа. Харин охин С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нар нь нэгэн цагт загварын ертөнцөд цахиур хагалж байсан. Тэгвэл түүний том охин С.Саянцэцэг төгөлдөр хуурчийн мэргэжил эзэмшин, мөн л урлагийн ертөнцөд од болон гялалзаж яваа билээ.

Read More

“Шүрэн бугуйвч” киноны Намуунаагийн дүрээр олны танил болсон жүжигчин бол Г.Золзаяа буюу Золоо. Тэрбээр нэг хэсэг хэвлэлийн баатар болох дөхсөн. Үргэлж шоу цэнгээнд явж байгааг нь папарацидчих. Үүнээс нь болж шоучин Золоо хэмээх нэрийг ч зүүгээд авсан бүсгүй маань "Би Тамираагаас салаад нэг хэсэг шоуддаг байсан" хэмээн мэдэгдэл хийж байсан удаатай. Өдгөө Золоо охиноо өсгөхийн зэрэгцээ мэргэжлээрээ "Маск" продакшинд ажиллаж байгаа юм. Олон эрчүүдтэй нэр холбогдсон ч хэнийг ч сонгоогүй гэдэг. Харин сүүлийн үед түүнийг нэгэн ламтан эргүүлээд байгаа бололтой. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Энэ яасан айхтар ламтан бэ" хэмээн дараах гэрэл зургийг нийтэлжээ. Хошин урлагийнхан үргэлж л бусдад инээд…

Read More

ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас гурван жил тутамд зохион байгуулдаг олон улсын уралдаанд монголын зураач Ц.Ган-Эрдэнэ оролцож тэргүүн байр эзэлжээ. Уралдаанд дэлхийд болоод Европт нэр хүндтэй 1000 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд модерн, сонгодог зургууд, уран баримал, хийсвэр өгүүлэмжтэй орон зайн урлагийн бүтээл түлхүү байжээ. Уралдааны эхний шалгаруулалтаас 65 бүтээлийг сонгосноос эцсийн шатанд зураач Ц.Ган-Эрдэнийн “Усны тусгал” бүтээл шилдгээр шалгарчээ. Тэрбээр шалгарсан бүтээлүүдээрээ ирэх наймдугаар сард эх орондоо үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Read More

Аливааг бүтээж бий болгох хэцүү хэрнээ нураах нь хэтэрхий амархан юм. Монголын циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд 70-аад жилийг зориулсан боловч хэдэн тийш нь тарааж, юу ч үгүй болгоход долоон жил л хангалттай байж. Олон жилийн нөр их хөдөлмөр, орон зай, авхаалж самбаа, чадал тэнхээ шаардсан урлагийн сонгодог төрөл болох циркийн түүхэнд улаанаар бичигдэх аюултай өдрүүд ирснийг онцгойлон сануулж, Монголын циркчид анхдугаар чуулга уулзалтаа хийлээ. Автомашин хүртэл улаан гэрэл асахад зогсдог. Байргүй, ажилгүй, мөнгөгүй болсон ч чадал тэнхээгээрээ урагшилсаар байсан Монголын циркийн урлагийн амьсгаа тасрахад ойрхон болжээ.

Read More

Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл огторгуйг бин битүүлж авмагц, унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр гэсэн үг. Өдөрхөн нарны илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор агзагануулам хүйтэн.

Read More

Малайзын орчин үеийн уран бүтээлч Хун И (Hong Yi) буюу “Red” хэмээх нэрээр алдартай бүсгүй Жеки Чаныг бишрүүлсэн гэнэ.Түүний уран бүтээлийн онцлог нь хамгийн алдартай хүмүүсийн хөргийг, тэднийг илэрхийлдэг хамгийн чухал зүйлсийг нь ашиглан бүтээдэгт оршино

Read More