Телевиз үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг нэвтрүүлэг бол “Монгол тулгатны 100 эрхэм” гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Энэхүү нэвтрүүлгийг анх П.Анужин санаачлан “Херо” энтертайнментийн захирал Б.Баатартай хамтран бүтээсэн гэдэг.
Зохиогч: Урлаг
Шинэ үе продакшныхан Монголынхоо нийт эрчүүддээ мэндчилгээ дэвшүүлжээ (хөгжилтэй бичлэг)
Японы сүмогийн 68 дахь, Монголын анхны ёкозүна Асашорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг билээ. Тэрээр нийт 25 удаа макүүчид түрүүлсэн бөгөөд 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон түүхтэй. Ингээд та бүхэндээ Асашорюү Д.Дагвадоржийн “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт оролцсон сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Эрт цагт төрсөн бол чи
Эгээ л эзэн Чингисийн хүлэг баатар байх байсан
Эрин дунд мэндэлсэн бол чи
Эх орныхоо төлөө тулалдах эр цэрэг байх байсан
Тэгэхдээ, тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт
Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, олон хүнд ухаарал хайрласан “Хязгааргүй” уран сайхны кино өнөөдөр буюу 3 сарын 18-нд “Эрдэнэт” хотын 3D кино театрт нээлтээ хийх гэж байна. “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студын хамтын бүтээл “Хязгааргүй” уран сайхны кино нь зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулан өөрийн шавь нартайгаа хамтран бүтээсэн юм.
Монголын мянга мянган залуусын шүтээн болсон олон гайхалтай хамтлаг дуучид “Монголын төлөө” нэгдэж цэргийн баярын үдэш буюу өнөөдөр 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглоно. Тус тоглолтонд Ice Top, Tatar, Kiwi Uka, Gee, TG, Mixx, Maaз, Баярцэнгэл, Зоригт, Movie, Rooky нар оролцож хит болсон уран бүтээлүүдээ эгшиглүүлэх нээ. Ийнхүү монголын мянга мянган залуусын цугларалт болсон “Монголын төлөө” тоглолтонд хүүхэд залуус маань нэгдээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 95555559 дугаараас лавлаарай.
-Хаврын тэргүүн сард төрийн дээд Алтангадас одонгоор шагнуулсан, сэтгүүлч Гончиглувсангийн Энхбаатар ах маань “Зөрж өнгөрөөгүй” гэх шинэхэн номоо “өлгийдөн” авчээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг уншигч олонтой нь уулзуулж байсан нийтлэл, сурвалжлага, ярилцлагаас бүтсэн энэ ном эрхгүй бодол булаана-
Монголын мянга мянган офицеруудад хүндэтгэл үзүүлж, яруу найрагч, Хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, Хурандаа, МУСТА Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, МУУГҮ Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, Дэд хурандаа, МУУГЗ Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, Дэд хурандаа, МУСТА Т.Ганболд нар хамтран “Офицерууд” тоглолтоо энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас ганцхан удаа хийхээр төлөвлөжээ. Тус тоглолтын хэвлэлийн хурал маргааш буюу 19-нд 11:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн “Бишрэлт” салбарт зохион байгуулагдана. Тоглолтод Төрин соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, Ардын Жүжигчин Ө.Баярмагнай, СГЗ И.Болоож, МУГЖ том Жагаа, МУГЖ С.Бархас, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Б.Дашдондог, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ…
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга сурагчдын амралтанд зориулан “Хүүхдийн дуулалт жүжгийн өдрүүд” – ийг зарлаж байна.Аавын хайртай алдрай үрс, ээжийн хайртай энхрий багачуудаа урьж байна.
Соёл урлагийн “Алтан хуур” нэвтрүүлэг тун удахгүй …
